ХӨВСГӨЛИЙН 3068 ХҮНИЙ ХАЛАМЖИЙН НЭМЭГДЭЛ ХААЧИВ

olloo_mn_1496632622_olloo_mn_1423536217_hlamjМонгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олон мянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээд дотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөс олгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх нь гол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэл эдгээр эмзэг бүлгийн иргэдтөрөөс олгож буй халамжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй зөрчил зарим аймагт байдаг юм байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбартөвийнхөн “Зууны мэдээ” сонинд хандлаа. Тэд өмнөх Засгийн газрын үед Хөвсгөл аймгийн эмзэг бүлгийниргэд халамжийн үйлчилгээг дутуу авдаг, халамж хүртэх ёсгүй иргэд хүртдэг зэрэг олон зөрчлийгхолбогдох хяналтын байгууллагууд илрүүлсэн баримтыг үндэслэл болгосон байв.

ХАЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН 53 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ

Засгийн газрын 2015 оны 53 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оныхоёрдугаар сарын 1-нээс эхлэн сард 126500 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 58000 төгрөгөөртог­тоос­ныг тухайн үеийн Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгаж бай­лаа. Нэгёсондоо халам­жийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газрын 53 дугаар тогтоол хугацаандаа хэрэгжээгүй болохыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны зургадугаар сард хий­сэн шалгалтын үеэр илрүүлжээ. Тод­руул­бал, Хөвсгөл айм­гийн Нийгмийнха­ламж үйлчилгээний хэлтсийнхэн Засгийн газрын тогтоол батлагд­санаас хойш 3068 иргэнд олгогдох ёстойнэмэгдэл 27033050 төгрөгийг нэг жил буюу таван сарын хуга­цаа­гаар олгоо­гүй ажээ. Зөвхөн аудитындүгнэлтээр ч бус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ийм зөрчлийг илрүүлсэн гэж байна. Мөрөн сумандгэхэд нэг жил найман сарын хугацаагаар халамжийн тэтгэвэр 89 хүний 1023500 төгрөг, халамжийн тэтгэмж 133 хүний 686400 төгрөгийн нэмэгдлийг олгоогүй болохыг тогтоожээ. Хүртэх ёстой эзэд нь энэхүү мөнгөөавсан уу, авч чадаагүй бол хэний халаасанд оров?

НАС БАРСАН ИРГЭДИЙН НЭРЭЭР МӨНГӨ АВДАГ УУ?

Түүнчлэн эмзэг бүлгийн иргэд бэлэн мөнгөний халамжаас гадна хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй авдаг эд зүйл, ахуйн хэрэглээ ч байдаг. Тус аймагт 2015-2016 оны хооронд 19 сумын 1141 иргэн харааны шил, контакт линзхийлгэжээ. Энэ үйлчилгээг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.Дуламжав “Сэрмэг” гэхкомпанитай гэрээ байгуулж, эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Санхүүгийнхяналт, аудитын албаны шалгалтаар дээрх 1141 иргэн үйлчилгээ авсан талаарх баримтжуулсан гарын үсэгзураагүй, зөвхөн “Сэрмэг” ком­па­нийн захирал Н.Нямдоржийн гарын үсэгтэйгээр сум­дын ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй ир­гэдийн нэрсийн жаг­саалт, нэхэмжлэлээр сан­хүү­жилтийг шилжүүлжээ. Гэтэлэдгээрээс 27 ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэнд харааны шил болон линзийг аваагүй, Галт сумын 14 иргэнд линз хийгээгүй, зөвхөн харааны шил хийсэн, зарим хүний хараанд таарахгүй шил олгосон, бүрэнхараагүй хүнд ч шил олгосон зэрэг нь тогтоогдсон байна. Гэтэл харааны шил, линз­ний төлбөр тооцоогтэдэнд хүргэсэн болгож компани санхүүжилтээ авчихсан байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна жирэм­сэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, түлшний хөн­гө­лөлт, асаргаанытэт­гэм­­жүүд байгаа онох­гүйгээр олгогдсон зөрч­лийг ч мэргэжлийн бай­гуул­лагаас тогтоожээ. Ту­хайл­бал, жилд нэг удаа олгогдох хуультай түлш­­ний хөнгөлөлтийг хоёр удаа авсан иргэдийн тоо ч тус аймагт олнооргар­чээ. Түлшний хөн­гө­лөлтөөс гадна орон сууц­ны хөнгөлөлтийг ч давхардуулж олгосон зөрчлийгхяналтын бай­гууллага нэрлэсэн байна. Ялангуяа асар­гаа­ны тэтгэмжийг хууль бусаар авдаг хүн олонбайгаа бөгөөд энэ төрлийн зөрчлийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга ч өөрөө гаргажээ. Халамжийн тэт­гэвэр тогтоолын сунгалт хийгдээгүй, сар бүр олгохгүйгээс нөхөн олгосон нь тухайн сардхоёр удаа олгогдсоноор бичигддэг. Нас барсан иргэдийн нэрээр мөн­гө идсэн зөрчил халам­жийнх­ны дундгарч цагдаа, шүүхдээ тулсан тохиолдол бий. Тэгвэл Хөвсгөл аймагт ч ийм тохиолдол бай­даг бололтой. Айм­гийн Санхүүгийн хяналт, аудитын ал­ба­­ны шалгалтын яв­цад нас барсан иргэ­дийн гэрчилгээг ар­хивтшилжүүлдэггүй то­хиолдол олон гарчээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрсийг архиваасхасах­гүй­гээр ха­лам­жийн тэт­гэвэр, тэтгэмжийг нь үргэлж­лүүлэн авсан тохиолдол байгааг дээр дурдсан. Хүүхдийн төрсний гэр­чил­гээ, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тодор­хой­лолтгүйгээр 64 хүнд тэтгэмжолгосон нь бас л эргэлзээтэй болохыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэс­ний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан онцолж байлаа.
С.Отгонцагаан: ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭД МАШ ОЛНООР ХОХИРЧ БАЙНА

Төрөөс олгож байгаа ха­ламжийн мөнгө, түү­нийг орлуулсан бүтээг­дэ­хүүнийг эздэд нь хүр­гээ­гүй, хугацаа хожимдуулсан зөрчил өнгөрсөн Засгийн үед буюу 2012-2016 онд гаарсан болохыг ч тэрээр хэлж байна. Зөвхөн энэ төрлийн зөрчлөөр зог­сохгүй Нийгмийн халамж үйлчилгээний албаны зөрчил гаргасан хүмүүс хариуцлага хүлээдэггүй, төрийн албыг садан төр­лийн холбоотой хүмүү­сээр өргөжүүлсэн тухай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон дурдаж байсан юм. Үүний гороор ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжээр ажил, үйлчилгээг гүйцэт­гүүлэх гэрээ байгуулсан болохыг ч ярьж байв. Тэд энэ төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох хү­мүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй гэж байна. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцагаан “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сумдын Амь­жир­гааг дэмжих зөв­лөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханга, зөвлөлийн гишүү­дийг сургахыг заасан байдаг. Гэтэл энэхүү үйл ажил­лагааг сумдад алдагд­санаар учраа олохгүй яваа эмзэг бүлгийн иргэдийг хүртэх ёстой халамж үйлчилгээнээс хасдаг, олон дахин явуулж хохироодог, доромжилдог явдал 2012-2016 онд гаар­сан. Энэ дутагдлаа ал­ба­ныхан компьютерийн прог­рамм руу чихдэг. Ер нь Мөрөн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэл­дэхүүнийг эргэн харж чадавх­­жуулах шаард­лага­тай. Энэ мэтчилэн маш олон зөрчил Хөвсгөл айм­гийн нийгмийн ха­ламж үйл­чил­гээний сал­барт байна. Үүнээс болж эмзэг бүлгийг иргэд маш олноор хохирч бай­гаа нь харамсалтай. Үүнийг салбарын сайд Н.Номтойбаяр анхаа­рал­даа авч шийдвэрлэж өгнө гэ­дэгт найдаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Заяа

 


URL:

Сэтгэгдэл бичих