Монголчууд уруудан доройтох, сэргэн мандахын уулзварт
Монголын төрт ёсны түүхийг дэлхийн түүхтэй харьцуулан судлахгүйгээр чээжний вангаар сэтгэлийн хөөрлөөр өөрсдийнхээ явцуу үзлээр дүгнэвэл дэндүү өрөөсгөл болох бизээ. XX зуун Хүн төрлөхгний түүхэнд тэсрэлт гэмээр цоо шинэ эрин зууныг нээж, дөрвөн зууны турш Хятад үндэстэнээр хязгаарлахгүй Ази тивийн далан хэлтэн ард түмнийг эрхшээлд оруулсан Манж гүрэн 1911 онд Сун-Ят-Сен тэргүүүтэй Хятадын хөрөнгөтний хувьсгалаар нурвал Евроазийн өргөн уудам нутагт гурван зууны турш ноёрхлоо тогтоосон Оросын Ромоновынхны хаанчлал Лениний удирдсан Октябрын хувьсгалаар төгсгөл болов. Дэлхийг дэндэгнүүлсэн энэ хоёр хувьсгалаас дайжсан оргодол босуулын үүр болсон Монголын өргөн уудам нутагт аж төрсөн сая хүрэхгүй үгүйтэй (560 мянган хүн амтай) Монголчуудыг нойрноос сэрээж, хоёр хөршийн хооронд хаданд хавчуулсан халиуны зулзага мэт тарчлан зовсны эцэст дзлхийд мандсан Социалист хоёр дахь орон болж аюулын ангалаас өндийн боссон нь юутай азтай хэрэг вэ.
Олон арван саяар тоологдох хүн амтай олон мянган жилийн түүхтэй орнууд колончлолын атганд орсон энэ зуунд гурваны хоёр нь Хятад, Орос гүрний эрхшээлд орж төрөлх хэл соёлоо гээж үндэстэн угсаатны хувьд уусаж орхисон үед Ар монгол буюу Халх-Монголчуудыг бурхан тэнгэр нь ивээв үү, аль эсвэл эзэн богд Чингис хааны сүнс сүлд нь өршөөн соёрхов уу ? Үүнийг уран сайханы аргаар бус бодит байдлаар түүхч- судлаачидын хувьд түүхийн шинжлэх ухааны үүднээс тунгаан шүүхийг оролдоё.
Эртнээс Төв Азид аж төрдөг “Эсгий туурагатай модон ханатай” гэгддэг нүүдэлчин Монгол – Казахуудын элэнц хуланцын үүх түүхийг шүүвэл үлгэр домогоос эхлэлтэй ажээ. Найман зууны тэртээ монголчуудын-Тэмүүжин дэлхийд түгсэн нэр нь Чингис хааны түүхийг лавшруулан судалбал түүний төрснөөс тэнгэрт хальсан амьдрал нь тэр чигээрээ үлгэр домог зонхилдог. Өнөөх алдарт “Нууц товчооны” үйл явдлын дийлэнх нь үлгэр-домог хосолсон мертлөө тухайн цаг үеэс өнөө хүрсэн нэн ховор шастирласан домог байв. Тэгвэл Монголчуудын жинхэнэ төрт ёсны түүхийг нарийвчлан судалбал дөнгөж 96 жилийн нүүр үзжээ. Таван мянган жилийн түүхтэй Хятад улс Төрт ёсны түүхийг 1949 онд ялсан ардын хувьсгал мандсанаас эхлэж тооцож дөнгөж 68 жил болсон гэж дүгнэдэг. Бидний өнөө эртний хөрш болох Иран- перст анхны төрт ёс нь үүсээд 3000 жил болсон хэр нь 1979 онд Ираныг үе уламжлан удирдсан Пехлевынхийг буулгаж Аятолла Хомейныйн удирдлагаар буй болсон “Исламын Иран Улс” Төрт ёсны түүхээ дөнгөж 1979 оноос эхлэн тооцсон байх жишээтэй. Тэгвэл Монголын төрт ёсны жинхэнэ түүх нь 1921 оноос эхэлсэн гэхэд хэн ч маргахгүй бизээ.
Аливаа улс үндэстэн сэргэж манддаг мөхөж доройтдог зүй тогтолтой. Бидний урьдын цагт амны уншлага болсон Манж улс байтугай, Манж үндэстэн мөхөж түүхийн тавцанаас арчигдан алга болов. Тэгвэл цөөхөн Монголчууд мянган удаа мөхөж мянган удаа сэхэж XXI зуунд золгоход сүүлийн 27 жилийн түүхийн ололт амжилт, алдаа завхрал нь шарласан түүхийн хуудсанд биш ард түмний мэлмий дор харах нүд, сонсох чихэнд ил байгаа нь XXI зууны мздээллийн хэрэгслийн бас нэгэн ололт гэж хэлэлтэй. Заримдаа мэдээллийн хэрэгслээр таниж мэдэхийн хажуугаар тархи-толгойг эргэтэл, ухаан санааг балартал хэм хэмжээнээс хальж бутрал-задрал, талцал- туйшрал, заргалдаж мэтгэлцэх нь сэтгүүл зүйн наад захын ёс зүйгүй үйлдэл ард түмний “тархи толгойг угаах” хэргэсэл болсныг дурдахгүй байхын аргагүй.
Монголын нийгэм 1990 оны эхээр нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжихэд судлаач миний бие “Монголчууд азтай ард түмэн” гэсэн эрдэм шинжилгээний бүтээлийг маань Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчид өндөр үнэлж Академийн анхны нэрэмжит шагнал өгч билээ. Бум бужигнаж түмэн олон түжигнэж “Ардчилал” хэмээх үгийг амны уншлага болгож, “Цэдэнбалыг тойрон хүрээлэгчидын эсрэг” боссон цөвүүн цагт “Монголчуудыг – Азтай ард түмэн” гэж нотолсон тэрхүү бүтээлийг Академийн удирдлага өндөр үнэлж 3-4 улсын хэлээр орчуулж хэвлүүлж түгээсэн нь учиртай. Түүнээс хойш 22 жил өнгөрөхөд Монголын төр уруудан доройтож, улс төрийн хямрал нүүрлэж, хувьчлал, хувийн өмчийг дээдэлснээс ард түмэн элгээрээ мөлхөж, Төр засгийн удирдлагад авилгал хээл хахуулын эзэд, хөрөнгөжин баяжсан төрөөс төрсөн тэрбумтанууд дураараа дургихад “ Монголчууд азгүй ард түмэн” гэж бичээгүй маань бас учиртай. Учир юу вэ гэвэл урьд, хойд хөрш маань хоёулаа ноцтой алдаа завхрал гаргаж ард түмнээ аюулын ангалаас яаж аварсан тухай Хятадын “соёлын хувьсгалын” балагаар тэндхийн үндэстний цөөнхийг яаж тарчлаан зовоосныг өгүүлсэн “Хар шуурга “ хэмээх Хятадын зохиолчын бүтээлийг мөн Оросын нэрт зохиолч Есенберлиний “Нүүдэлчид” хэмээх түүхэн гурмасан романыг тухайн үеийн төр засгийн даалгавараар монгол хэлнээ орчуулж түмэн олонд томилуулж билээ. Нээрэн ЗХУ-д 1930-1934 оны үед дэгдсэн завхрал нугалааны үеэр Дундад Ази Төв Азийн ард түмнийг тарчлан зовоож, нүүдэлч түмний мал сүргийг нийгэмчилж малын бэлчээр нутгийг тариалангийн талбай болгох Компант ажлын үеэр зөвхөн Казакстанд гэхэд 3,2 сая Казахууд өлбөрч үхвэл 4,3 сая Казахууд төрлөх нутгаас хөөгдөн хот суурин бараадаж, өнөөх нүүдэлчин түмэн харгислал нугалааны завхралаар суурьшилд шилжсэн эмгэнзлт түүхийг энэ зохиолд тод томруунаар бичсэнийг манай уншигчид шимтэн уншсан билээ. Өмнөд хөршөд мөн адил ийм завхрал 1962 оноос 1978 он хүртэл 16 жил үргэлжилж “ цэцэг бүхэн дэлгэрэг, цэцэн бүхэн өөрийгөө илчлэг” гэсэн ганган үгээр уриалан дуудаж, тэндхийн үндэстний цөөнхийг зовоохын ихээр зовоож, “Цэргийн хуарангийн систимд шилжүүлсэн” соёлын хувьсгалын үед тэрхүү үндэстэн угсаатаныг мөхлийн ирмэгээс 56 үндэстэний 1 тэрбум 300 сая ард түмнийг хятадын хөгжил дэвшлийн архитектор гэгддэг Дэн-Я-Пин гуай аварч чадсан түүхтэй. Харин энэ хоёр том гүрний завсар оршдог Монгол Улсад 1924-1959 он хүртэл ард олныг хоршоожуулах хөдөлгөөнийг 35 жилийн турш алгуураар өрнүүлж 1959 онд Улсад Нэгдэлжих хөдөлгөөн ялсны ойг “Хоёр дахь хувьсгалын ялалт” гэж 1990 он хүртэл тэмдэглэж ирсэн уламжлалтайг ахмад үеийнхэн андахгүй. Ингээд буурай хөгжилтэй Монгол Улсыг аажмаар мал аж ахуйн орноос, аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгож 250 үйлдвэр заводыг цоо шинээр байгуулж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг сүндэрлүүлэн барьж, нийслэл Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гэж нэрийдэж, Монгол Улс цэлмэг хөх тэнгэрийн орон гэж, алдаршаад зогсохгүй тус улсад 18 аймаг, 320 сум- сангийн аж ахуйг цоо шинээр барьж байгуулж, “ажилгүйдэл” “ядууралыг” амьдралаас арчиж хаян 1974 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 50 жилийн ойг дэлхийн социлист оронуудаар хамтран тэмдэглэж, энэ онд ЗХУ-ын Нам төрийн удирдагч Л.Брежнев 1966 оноос хойш 1974 онд дахин ирж Монголын ард түмэнд хүссэн бүхнийг гүйцэлдүүлэн биелүүлснийг бодолцвол Монгол Улс дэлхийн 2-р дайнд үнэтэй хувь нэмэр оруулж социлист систем бүрэлдэн тогтоход хоёр дахь орон болж хөгжин бэхжсэний үр дүн байсан бизээ.
Түүхийн хуудаснаас арчигдахад хүрсэн Монголыг мөхлийн ангалаас, харийн булаан эзлэгсдийн савраас аварсан Монгол төрийн анхны уцирдагчийн нэг Дамдины хүү Сүхбаатар өөрийнхөө толгой хорогдох тоонот гэрийг худалдаж, түүний мөнгөөр харь оронд явах замын зардлаа хийж, гэргий Н.Янжмааг айлын амбаарт хөлслөн суулгаж, Монгол төрийн тулгын чулууг тавбал, хоёр их дайнд чөмгөө царцтал зүтгэсэн Маршалын шинелээс өөр өмч хөрөнгөгүй Хорлоогийн хүү Чойбалсанд 1945 оны намар ЗХУ-ын Батлан Хамгаалахын сайд маршал Константин Жуковын бэлэглэсэн 6 өрөө навтгар байшинг аж төрөл ахуй заншил өөр хүнтэй гэрлэсэн гэж Юмжаагийн хүү Цэрэнбалд бэлэглээд өөрөө исгий гэрт аж төрөн амьдарч байсан бол Монголын улсын нам төрийг 44 жил удирдах үед Банкны хадгаламжийн дансанд дөнгөж 6000 төгрөг хадгалуулж Улсын өмч хөрөнгө, ард түмний эд баялагаас ганц ч төгрөг ширхэг ч зоос шамшигдуулаагүй нь юутай гайхамшиг вэ. Тэгвэл Хүн төрөлхтөнд тахал мэт тархсан авилгал, хээл, хахуул, эд баялагт шунагчид гагцхүү төрийн дээд эрх баригчдаар хязгаарлахгүй аймаг, хот сум дүүргүүдэд эрх мэдэлд эзэгнэн сууж, тамга тэмдэг атгагчид, бурхан Будда, Төрт ёс, төр засаг байгааг мартаж орхисон хөрөнгөжсөн хэнэгтнүүдийг яаж цагаатгах вэ7. Ийм л хүнд хэцүү үед Ард түмэн яагаад Ардын намынханд ингэтлээ итгэл найдвар хүлээлгэнэ вэ? 1992 онд өнөөх тов толгод жалга цайрын гэгддэг 430 депутат 76 хоног маргалдан мэтгэлцэж, Монголын төрт ёсны урьдын уламжлалыг таягдан хаяж нүүдэлч түмний хэзээний хаан, султан, Ерөнхий сайдын ганц толгойтой засаглалаас ухарч, олон толгойтой парламентын засаглалаа тогтоогоод орхивоо. Дэлхийн түүх судлаачдын сонгодог тодорхойлолтоор: “Парламентын засаглал нь нам төвтэй улс оронд хэрэгжихдээ үндэснийхээ эрх ашгаас илүү намын эрх ашиг буюу бүлэглэлийн эрхи ашгийг урьдтал болгодогоор хор уршигтай” гэдгийг Үндсэн хууль батлагчид олж уншаагүй юу аль эсвэл ойшоож үзээгүй нь юутай харамсалтай. Түүний гайг амссан Монголчууд 1996 онд өнөөх эрх баригч 76 гишүүний 50 суудлыг Ардчилсан намд өгсөнөөр 4 жил 4 удаа засаг төрөө сольж, бужигнуулсаар 2000 онд өнөөх 76 суудлын 74 -ыг МАХН-д эргүүлэн өгч нөгөө тийшээ савлажээ. Түүнээс хойш 2012 онд хэдхэн сууцлын зөрүүтэй Ардчилсан намынхан дураараа дургиж хэрэг дээрээ хууль бус УИХ-ыг байгуулаад зогсохгүй “эвсэлийн”, “шинэчлэлийн”, “эвлэрлийн” засаглал хэмээгчийг байгуулж, дээрээ бурхан тэнгэр дороо ард түмэн байгааг мартсанаас 2016 оны сонгуулиар ард түмэн Ардчилсан намаас залхаж, Ардын намд итгэл найдвар хүлээлгэж, улс аймаг, дүүрэг, сум, хороодод нэг аймаг, нэг дүүргээс бусад бүх нэгжүүдэд эрх мэдлийг ууган намд олгож орхивоо.
Ард түмэн яагаад Ардчилагчдаас ингэтлээ залхсан вэ?. Тэдний алдаа завхрал, нугалаа хэмжээнээс хэтэрч үүрэг, хариуцлагыг мартаж, авилгал, хээл хахуульд идэгдэж шуналын шуламд хөтлөгдсөнөөр 2016 оны сонголтоор ард түмэн Монгол Ардын Намынханд бүх эрх мэдлээ шилжүүлж орхисон нь бас учиртай. Ийм болно гэж Ардын нам ч Ардчилсан нам ч төсөөлөгүй. Сонгуулийн дүнг сонссон эрх баригчид биднийг “цунами дайрлаа” гэж сонгогчдыг хараан зүхэх нь холгүй хожимдож гэмшицгээв.
Дэлхийд нам хэмээх бүлэглэл үүсээд 200 гаруй жил болоход ардчиллын өлгий гэгддэг Америкт төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгчийн засаглалыг 120 жил 3 саятан ээлжлэн төр барьбал сүүлийн 110 жилд хоёр нам ээлжлэн төр барьж эцэс сүүлд Бүгд Найрамдах намын тэрбумтан хүн бүх эрх мэдлийг атгаж, дэлхийг алмайруулж, олныг гайхшруулжээ. Түүхчдийн нүдээр тунгаавал Америкийг энэ хоёр нам харшилдан тэмцэлдэж, дэлхийг жанжлах “Хэт их гүрэн” хэмээн цоллогдох “Американизмыг” төгсгөл рүү хөтөлж байна уу даа гэж бодогдвол хөгшин Европыг хагалан бутаргагчид Ойрхи Дорнод Ази Африкийн орнуудад дэгдээсэн дайны хөлд дарагдаж, “өөдөө хаясан чулуу өөрийн толгойд бууж” терорист-алан хядагч цагаачлан дүрвэгсдийн хөлд дарагдаж, задрал бутралд улам ойртсоор байгаа нь нууц бишээ.
Дэлхийн хүн амын гуравны хоёр нь аж төрж буй Ази тивд Дорно зүгээс Хятад, Өрнө зүгээс Орос гүрэн хамтарч энэ дэлхийг тогтоон барьж байгааг энэ үед тэдний завсар орших Монгол Улс засаглалын зөв хзлбэрийг сонгож Ерөнхийлөгч буюу Ерөнхий сайдын засаглалд даруй шилжүүлэх зүй ёсны шаардлага гарч байна. Сүүлийн 27 жил олон намын тогтолцооноос болж, сандал суудлын хувиарлалтаар эвсэж засаг байгуулсанаас болж бага эмч сувилагчийг- барилгын яамны сайдаар, манж орос хэлний багшийг мал аж ахуйн яамны сайдаар, “аспирин”, “аналагин” хоёрын ялгааг мэдэхгүй анагаах ухааны наад захын мэдлэггүй агротехник, агрономчыг эрүүлийг хамгаалахын сайд болгон бужигнуулав. Энэ дашрамд дурьдахад ийм бужигналын үеэр тус улсад амьдардаг хоёрхон үндэстний нэг нь үндэсний цөөнх болох Казахууд аж төрөн амьдардаг Баян-Өлгий аймгийн дээрээс томилдог тагнуул шүүх прокурор, онцгой байдал, цэрэг цагдаа, хууль хяналт шалгалтын бүх албан тушаалтнуудыг “Монголжуулж” алдаа завхрал гаргасан нь өмнөх Засаглалын үеийн харалган бодлогыг даруй засан залруулах ажлыг яавч хойшлуулж болохгүй болжээ. Ямар ч улс оронд үндэсний цеөнхийг гадуурхан хавчих, гялайн үзэх явдал эмгэнэлт хор уршигтайг бид хойд хөрш ЗХУ-ын задралын үеийн эмгэнэлт түүхээс харж байна. ЗХУ Бүгд найрамдах 15 улс болон задрахад Орос үндэстний 25 сая хүн Оросын Холбооны Улсын гадуур үлдсэнээс Белорус, Казахтанаас бусад 13 улсад цуст мөргөлдөөн гарч, Гүрж, Киргиз, Украйны эмгэнэлт түүх нь үндэс угсаагаар ялгаврлан, цөөнхийн хэл соёлоор гадуурхан хавчих явдал ямар их хор уршиг дагуулсаныг дэлхий нийтийг түгшээж байна. Монгол Улсын урьдын нам төрийн үе үеийн удирдагч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан Ю.Цэдэнбал нар Казах түмнийг яагаад “Аллах тэнгэрийн адил” шүтэн бишрүүлснийг гүнзгийрүүлэн судалвал тэд цөөнх үндэстний эрх ашгийг туушгай хамгаалж ядуу дорд хөдөлмөрч ард түмнийг энхрийлэн халамжилж, тухайн үеийн төр засгийн уцирдлагад байсан үндэсрхэг дээрэнгүй үзэлтнүүдийг залхаан цээрлүүлж байсан түүхтэй ажээ.
Үүнээс 2 жилийн өмнө Баян -Өлгий аймгийн алдар цуутай, хөдөлмөрийн баатар, гавгьяатнууд, эрдэмтэн – мэргэд “Ю.Цэдэнбалын ойг сэргэн мэндлын он болгож, тэмдэглэе” гэж эх оронч санаачилга гарган, түмэн сшныг уриалан дууджээ. Энэхүү уриалгад сүүлийн 8 жилд цөөнх үндэстний талаар гаргасан цөөхөн хүний алдаа завхралын хор уршгийг хойшлуулалгүй, засаж залруулахыг хүссэнийг Монгол Ардын Намын удирдлага анхааралтай хүлээн авч цаашид дорвитой арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь Казах түмний урам зоригийг бадраажээ. Тэгвэл ийм төрийн хямралын тун төвөггэй үед Монголчууд бид Ардын намаар, Ардчилсан намаар хуваагдан, үндэрхэг үзлийг дэвэргэн нутархаг, аймагрхаг, намчархаг,үндэс угсаагаар, үзэл бодлоор хуваагдаж төрт ёсны урьдын уламжлалаас ухарч, төрд итгэх ард түмний итгэл найдвар алдарч эрх мэдэлд эрдсэн жудагүй, авирлалт ард түмнийг ууган хүчин болох Монгол Ардын намыг сонгохоос өөр аргагүй болов.
Дэлхий даяар түгсэн даяаршлал, дангаржлалын давалгааны хажуугаар авилгал хээл хахууль тахал өвчин болж дэлгэрэхэд Монголыг тойрч гараагүй дайрч гарахад ноцтой үр дагаварыг дагуулав. Тиймээс урьдын бурханд итгэх, нам төрд итгэх үзэл бодол маань мөнгөнд итгэх авилгачид офшор данстаныг биширч, бэртэгчин болгож сонгох сонгогдох эрх мэдэл нь мөнгө төгрөгөөр хэмжигдэх болсны сонгодог жишээ нь Ардчилсан намын даргаас үүр, хороодын дарга хүртлэх албан тушаалд мөнгөний өндөр босго тавьж орхисноос ухаантан мэргэдийн суудалд мөнгө хүүлэгчид, худалдаачин наймаачин хуйлран сонгоджээ. Үндсэн хуульд тунхагласан төрийн эрх ард түмний мэдэлд биш харин херөнгөтөн баячуудад шилжсэнээс тэд жирийн ард түмний гал усны гашуун зовлонг үл хайхарч, санасан бүхнээ гүйцэлдүүлж, төрийн сүлд өршөөг гэсэн үгийг төгрөгийн хүчинд бишрүүлэв. Хоёр хөршийнхөө терийи түүхийн замналыг тунгаавал хоёулаа авилгачид офшортнуудад тууштай тэмцэж, Комунист намынхаа хамтын удирдлагын зармчаар урагшилж байгаа Хятадад хээл хахуульд өртөгдөн алдаа дутагдал гаргасан хэнийг ч өршөөхтүй залхаан цээрлүүлвэл Орос улсад гадаадад хөрөнгөө нуусан офшортон баячуудын мөнгийг эх оронд авч ирж, зарцуулах хатуу дэг жаяг тогтоосон байх жишээтэй. Дзлхийд тэргүүлэх нэг тэрбум 300 сая ард түмнийг нэг л толгойтой Ерөнхийлөгчийн засаглалаар удирдан залбал олон ундэстэн угсаатантай 140 сая эрээвэр хураавар улс орныг мөн адил хүчтэй Ерөнхийлөгчтэй засаглалаар удирдан залж байна. Тэгвэл 3 сая хүнтэй Монголд Ерөнхийлөгч юмуу Еренхий сайдын засаглалыг тогтоож өнө эртнээс уламжлан ирсэн төр ганц толгойтой байх эзэн Богд Чингисийн үеийн Алтан аргамжийн сургаалиас юунд ингэтлэз биргэнэ вэ.
Монголчууд 2016 оны сонголтоор яагаад Монгол Ардын Намынханд ингэтлээ итгэл найдвар хүлээлгэж, тэдэнд асар их үүрэг хариуцлага үүрүүлсэн нь монгол түмний уужуу ухааны үр дүн бизээ. Энэ нь хэдхэн жилийн дараа Ази тивээс анх удаа Ардын Ардчилсан Бүгд Найрамдах Улсаа тунхаглан Монгол Ардын Хувьсгалын 100 жилийн түүхт ой хаяанад ирсэн түүхийн ээдрээ нугачааны эю үед Монгол Улсыг уруудан доройтулах уу дахин сэргээн мандуулах уу гэдэг асар их үүрэг хариуцлагыг ард түмэн Монгол Ардын Намынханд үүрүүлжээ. Тэдний анхны алхамаас эхэлж алдаа завхралыг арилгаж, ард түмний тусын тулд бүхнийг зориулж байгаа нь өөдрөг сэтгэгдэл төрүүлж байна.
Х.ИСЛАМ
Түрэг-Монгол судлаач, түүхч эрдэмтэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монгол улсын Ерөнхийлөгч болох сонирхолтой бол хөрөнгөө хураалага… Ардын хүү давж болдоггүй…