Нойрны эм нь тамхи татахтай адил хортойг эрдэмтэд нотложээ
Нойрны эм нь тамхинаас дутуугүй хортойгамерикийн Аризоны их сургуулийн эрлдэмтэд тогтоожээ. Тийнхүү эмч нар сайн унтахын тулд ахиухан хөдөлгөөн хийжбайхыг нойр муутай хүмүүст зөвлөж байна.
Эрдэмтэд туршилт хийж, нойрны эм хүний бие махбодидхэрхэн нөлөөлдөгийг судлажээ.Нойрны эм ньхэвийн унтах боломжийг хангаж өгдөггүйгээр барахгүй,хүний биед ноцтой хор хүргэж, үүнийг нь өдөрт нэг хайрцаг янжуур татсантай зүйрлүүлж болно гэдгийг америкийн эрдэмтдийн хийсэн дүгнэлт харуулж байна.
Жишээлвэл, нойныр эм байнга уудаг хүмүүст зүрхний шигдээс авах эрсдэл хэд дахин ихэсгэдэг байна. Нойрны эм нь анхаарал төвлөрүүлэх түвшинг бууруулж, улмаар унаж, бэртэхэдбайнга шахуу хүргэдэг аж.Түүнчилэн хорт хавдар тусах магадлал ч байдаг байна.
Өнөөдрийн байдлаар Z-гийн төрлийн эмүүдболон нойрнымеланин гэдэг даавар агуулсанэм их хэрэглэдэг ажээ.Эдгээр эм биеийн тэнцвэрийг алдагдуулж, хариу үйлдлийг удаашруулж, ухаан санаа самууруулдагийг судалгааны явцад илрүүлжээ.
Түүгээр ч барахгүй, Z-гийн төрлийн эмүүд нь зүрхний шигдээс авах, ухаан санаа муудах, хорт хавдраар өвчлөхөд хүргэж мэдэх ажээ. Татсан нэг хайрцаг янжуур бие махбодид үүнтэй адил нөлөө үзүүлдэг байна.
Судлаачид нойр сайжруулах илүүзохистой арга хэрэглэж, жишээлвэл спортоор хичээллэхийг зөвлөж байна.Энэ нь нойрны чанарыг сайжируулж,биеийн ерөнхий байдлыгдээрдүүлдэг юм.Тэр ч байтугай богино хугацааны ачаалал чбиеийг ядрааж, нойр хүргэдэг байна.
URL: