Машинаар морьтойгоо дайруулсан хүнийг Өвөрмонгол биш, Хятад хүн гэв

 9965

Машинаар морьтой хүн дайрсан тухай мэдээлэл сүлжээнд орсноор манай иргэд дунд нэлээд зэвүүцэл төрүүлэв. Зарим хүмүүс 2015 онд болсон хэрэг, эзэн холбогдогч нь цааз авсан, бусад нь 8 жилийн ял авсан, хохирогч нь нь барсан, Хөлөнбуйрт болсон хэрэг ч гэж мэдээллэв.

Ямартай ч Хөлөнбуйраас гаралтай, одоо Хөх хотод байдаг уран бүтээлч анд маань дараах баттай мэдээллийг өгсөнийг та бүхэнд хүргэх нь зөв гэж бодлоо.

Уг хэрэг сая, 2017 оны 5-р сарын 29-нд гарсан бөгөөд Өвөрмонгол даяр мөн жигшин зэвүүцэж, хятадын дотоод сүлжээгээр бичлэгийг нь идэвхитэй тарааж байсан юм байна. Дорнод аймагтай хил залгадаг, Хөлөнбуйр аймгийн Шинэ Зүүн Барга хошуунд болсон уг хэргийн үндэс нь газрын маргаан бөгөөд энэ хошуунд газартай холбоотой иймэрхүү хэрэг өмнө нь бас гарч байсан болтой. Аймаг, хошууны иргэдийн 80 хувь нь Хан, 20 хувь нь Монгол гэж википедиа дээр бичсэн байна лээ.

Хэргийг үйлдэгч нь Ма хүрэн өнгийн Kai машинтай, Вү гэгч нь саарал өнгийн JMC машинтай, Хятад улсын иргэн, Хянган сумын харъят юм байна. Морьтой товариш нь Барга сумын харъат, мөн Хятад улсын иргэн Хэ гэдэг хүн юм байна. Чухамдаа, Хятад иргэд хоорондоо нүдэлдэж. Хэ нь нэг хавирга, хөл, шууны яс хугаралттай эмнэлэгт хэвтсэн бөгөөд хэрэг болсон даруй цагдаа сэргийлэх ирж хэрэгтэнг баривчиж хорьсон байна. Хэрэг мөрдөн байцаалтанд байгаа болтой.

Хянганы нуруунд оршдог Хянган сумын удирдлага, Хөлөнбуйрын талд оршдог Хөлөнбуйр сумдуудын хилийн маргаантай хобоотой, засаг дарга нар нь оролцсон энэ маргаанд Монгол хүн оролцоогүй, засаг захиргааны хуваарийн зөрчилтэй холбоотой тул мань мэт нь санаа тавьж, бухимдаад байх хэрэггүй болтой.

Өвөрмонгол анд “наадхаа хая, бидэнд хамаагүйм байна” гэж зөвлөснийг үүгээр та бүхэнд хүргэж байна. Бусаддаа бас хүргээрэй, энд тэндгүй л Хятадыг үзэн ядсан хүмүүс дүүрлээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/chingis.gantuya/posts/10154656737530665


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 June 2017

Hytad hun mori unahuu nobshoo.

Сэтгэгдэл бичих