АТГ-ын дарга нарын нэрийг удахгүй УИХ-д оруулж, хэлэлцэнэ
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг огцруулах шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан. Одоо Ерөнхийлөгчөөс хариу хүлээж буй юм байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын суудалд суух хүний нэр дэвшүүлж, УИХ-д оруулж ирэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж өгнө үү гэсэн утгатай албан тоотыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад энэ сарын 9-нд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн нэрийг УИХ-д оруулж ирсэн үед энэ асуудлыг хэлэлцэх юм. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэлэхдээ “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг УИХ-д удахгүй оруулах байх аа” гэв.
URL: