ЦЭНХЭР ХАЛИМД 1000 ГАРУЙ ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЖ, 300 НЬ ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЖЭЭ
Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Цэнхэр халим” гэх нэр бүхий фэйсбүүкийн хуудас, постуудыг шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Уг шалгалтын явцад 14-өөс дээш насны 1000 гаруй хүүхэд дээрх бүлэгт нэгдэж, 300 гаруй хүүхэд даалгавар биелүүлж, өөрийгөө гэмтээсэн байж болзошгүй байгаа юм байна.
Түүнчлэн уг тоглоомоор тоглож, амиа алдсан байх магадлалтай 12 настай охины хэргийг шалгаж эхэлсэн байна. Өсвөр насны хүүхдүүд “Цэнхэр халим” цахим тоглоомыг ихэд сонирхож өөрсдийгөө эрсдэлд хүргэх магадлал өндөр байгаа тул эцэг эхчүүд асран хамгаалагчид нь анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ОХУ-аас гаралтай энэ тоглоомын улмаас 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хооронд 130 өсвөр насны хүүхэд амиа хорложээ.
Olloo.mn
URL: