Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав

8da9f068fd5ccab87003012191ca2dd7053b9235Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хуульзүйн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглээд хил орчмын харилцааг хөгжүүлэх, монгол оюутнуудыг сургах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, өнөөдөр баталгаажуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Нэр: зочин Огноо: 1 June 2017

Манай шадар сайд ч аргагүй л лут улс төрч.Удахгүй МАН-н дарга ЕС болох нь гарцаагүй.Нэгэнт цаг нь ирсэн хүнийг яаж ч зогсоох гээд бардаггүй юм даа.Маргахын аргагүй үнэн бол энэ болой.

Сэтгэгдэл бичих