“International Food Festival” 2017

“International Food Festival” 2017 – бүртгэл эхэллээ

 

Монголд анх удаа дэлхийн жишигт нийцэхүйц “International Food Festival”-г

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал, Жуулчлалын Газрын

дэмжлэгтэйгээр “Мишээл Экспо” ХХК, “Монголиан Бийт Менежмент” ХХК нар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ажиллаж байна.

18767244_1424366074288060_76462747_o

Монгол улсад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн, албан

байгууллага, нийтийн хоолны үйлчилгээний газруудын бүтээгдэхүүн үйлчилгээг

сурталчилах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагууддаа олгох юм.

 

Фестивалд хүрэлцэн ирсэн хүмүүсд дэлхийн хоол хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээтэй

танилцаж, хямд үнээр амталж, худалдаж авах, гэр бүл найз нөхдөөрөө хөгжөөнт тоглоом,

тэмцээнд оролцож, орчин үеийн урлаг соёлын тоглолт, шоу арга хэмжээнд оролцож цагийг зугаатай зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох зорилготойгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дэлхийн хоолны фестивалыг “International Food Festival – 2017” нэртэйгээр 6-р сарын 30-наас 7-р сарын 4-ны өдрийг дуустал 12:00 цагаас 00:00 цагийн хооронд “Мишээл Экспо” төвийн олон улсын үзэсгэлэнгийн гадна болно дотоод талбайд 5 өдрийн турш зохион байгууллахаар ажиллаж байна.

 

Оролцогч байгууллагууд:

Ÿ Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн, компаниуд

Ÿ Шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн, компаниуд

Ÿ Хоолны хольц, амтлагч үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн, компаниуд

Ÿ Нийтийн хоолны үйлчилгээний газрууд

Ÿ Restaurant

Ÿ Fast Food

Ÿ Pub, Lounge, Bar

Ÿ Сосktail House

Ÿ Wine House

Ÿ Бэйкери

Ÿ Кофе шоп

Ÿ Зайрмаг үйлдвэрлэгчид

Ÿ Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч хувь хүн, компаниуд


URL:

Сэтгэгдэл бичих