Роналду найман сая еврогийн торгууль төлж, шоронд хоригдож магадгүй

d5a039a969f964ca2a5fc5d5b92f9445d3862246Испанийн “Реал” багийн довтлогч К.Роналдуг татварын хэргээр шалгаж байна.

Мадридын “Реал” багийн хөлбөмбөгчин Криштиану Роналду найман сая евро төлөөд дөрвөн сараар шоронд хоригдох аюулын өмнө ирээд байна. Испанийн Cadena SER радиостанци энэ тухай мэдээлэхдээ, 2011-2014 онуудын “Алтан бөмбөгийн” эзэн татварт найман сая евро төлөөгүй гэв.

Татварын албанд Роналду татвараас зугтсан гэх  баримт байгаа гэнэ. Гэхдээ татварын байцаагчдад энэ талаар хэрхэн ямар арга хэмжээ авах санаа бодол нь зөрөлдөж байгаа гэнэ.  Зарим нь португали залууд захиргааны арга хэмжээ авах хэрэгтэй гэж байгаа ажээ.

Өмнө нь татвар төлөөгүй хэргээр өөр нэг алдартай хөлбөмбөгчин Лионель  Месси шүүгдсэн ба тэр 21 сар хоригдох ял авчээ. Гэхдээ Испанийн хуулиар тэр заавал шоронд суух албагүй гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих