Муу нэртэй Г.Батбаяр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт гай болчих вий

9573

Өмгөөлөгч гэж өөрийгөө өргөмжилдөг Г.Батбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа С.Ганбаатартай ихэд дотночлон зургаа даруулж, түүгээр өөрийн цахим хуудсыг чимж байна. Бодвол С.Ганбаатараар өөрийгөө давхар сурталчилж байгаа нь энэ байх.

Г.Батбаяр бол асуудалд холбогдсон хэрэгтэн, хохирогчийг өөрөө ч мэдээгүй байхад нь аль хэдий нь өмгөөлчихсөн, хэвлэлийн хурал хийж явдаг алдартай хүн л дээ. Уг нь өмгөөлөх учиртай. Гэвч яллах сонирхол түүнд маш их байдаг. Тэгээд ч үйлчлүүлэгчээ хулхидаж, хээл хахууль авсан, мэдлэг, ур чадвар муугаасаа болж, өмгөөлсөн хэрэг бүртээ ялагдал хүлээсэн, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг дарамталсан, хөрөнгө мөнгөтэй хүмүүс үйлчилсэн, хуулийг буруугаар ашигласан, бусдын гэр бүлийг үймүүлсэн гээд Г.Батбаярт холбогддог муу явдлууд олон.

 

Энэ бүх муу явдлууд нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт шууд наалдаж мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Өөрөөр хэлбэл тэдний дотночлон авахуулсан энэ зураг Г.Батбаярын биелэшгүй мөрөөдөл, С.Ганбаатарын том төлөвлөгөө хоёрт шууд л гай болж эхлээд байна. Шалтгаан нь С.Ганбаатар нөгөө хоёр нэр дэвшигчээсээ доогуур үнэлгээтэй яваа. Гэвч муу нэртэй хүнээс болоод нэр хүндээ ч давхар алдаж эхлээд байгаа юм.

 

А.Аюуш


URL:

Сэтгэгдэл бичих