З.Занабазар Якутад ялалт байгууллаа
Энэ сарын эхээр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар алтан медаль хүртэв. Тэрбээр Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж, түрүүлжээ. Түүнчлэн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Харин “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, “Харгант цамхаг” клубийн тамирчин, спортын мастер Норовсүрэнгийн Амарсайхан нар хараахан медаль хүртэж чадсангүй. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиар байлжээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: