Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөв
Энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаад байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг болсон юм.
Өдөрлөгийг Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгт дүүргийн 28 хорооны 150 гаруй иргэн хүрэлцэн ирснээс 60 гаруй нь өөрсдөдөө тулгараад буй асуудлуудаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.
“Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийн үеэр иргэд хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, газар, СӨХ-ийн үйл ажиллагаа, гэрээ, гэмт хэрэг, хүүхдийн асран хамгааллын талаарх асуултыг түлхүү асууж байсан хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид хэлж байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: