Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

7di69ac4f5cqmfm63jm87l3f0eМалчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар  хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 05-р сарын 26-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 32 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 26-ны 20 цагаас 05 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм өдөртөө 26-31 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө сэрүүсч 8-13 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр. Шөнөдөө 10-12 хэм өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 11-16 хэм өдөртөө нутгийн хойд хэсгээр  сэрүүсч 23-28 хэм бусад нутгаар 32-37 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 хэм өдөртөө сэрүүсч 17-19 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 29-нөөс дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 19-24 хэм говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 29-34 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих