14 нас хүрээгүй бол унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй

download
2017 оны эхний дөрвөн сарын байдлаар унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд холбогдож амь нас нь хохирсон дөрвөн хэрэг бүртгэгджээ. Мөн тээврийн ослын улмаас 28 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтсэний хоёр нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гэмтсэн байна. Иймд иргэд, жолооч нарт хандан замын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ.

Эцэг эхчүүд 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогч та ямагт анхаарал болгоомжтой байж, жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх. Мөн хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгөх зэрэг арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

Сэтгүүлч Ч.Зэвэг

URL:

Сэтгэгдэл бичих