Соёмботой уулын газрыг олгосон хүн
“Умаа хум толгой” буюу бидний нэрлэж заншсанаар Соёмботой уулын бэлийг ухаж байгаа мэдээлэл өчигдөр /05.23/ цацагдаж эхэлсэн. Уулын бэлийг нэлээд хэд хоногийн өмнөөс ухаж, гадуур нь хашаа татжээ. Энэ талаар Богд уулын хамгаалалтын захиргаанаас тодруулахад “Аялж уул” гэх компани 2016 оны хоёрдугаар сард Соёмботой уулын бэлд газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Одоогоор газар эзэмших зөвшөөрөл болон бусад баримт бичигтэй нь танилцаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн байна.
Харин энэхүү газрыг олгосон эрхэм нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд асан Н.Батцэрэг болохыг “ШИЛЭН ЦОГОО” буюу Tsogtgerel Bat өөрийн цахим хуудсан дээрээ жиргэсэн байна. https://www.facebook.com/tsoglion/posts/1823686754616090
Энэхүү Соёмботой уулыг анх Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачлагаар дээр дурьдсан газар дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш “Умаа хум толгой” гэх болжээ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг “Соёмбо толгой” гэх болжээ.
FACT.MN
URL: