Монгол ээж, аавтай хүүхдүүдэд давхар иргэншил олгоно гэлээ

6031a1_MPA_PHOTO_2016-0031_x974

Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалтад салбарын сайд Ц.Мөнх-Оргил оролцож, мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр сэтгүүлчид давхар иргэншлийн асуудал ямар шатандаа яваа талаар салбарын сайдаас тодрууллаа. Тэрбээр “Монгол аав, ээжтэй хүүхдүүдэд давхар иргэншил олгоно. Тухайлбал, АНУ-д төрсөн хүүхэд хөрсний зарчмаар шууд тус улсын иргэн болдог. Гэтэл манай улс давхар иргэншил зөвшөөрдөггүй тул тэрхүү хүүхэд Монголынхоо иргэн болж чадахгүй байна. Тиймээс давхар иргэншлийн асуудлыг оруулж ирсэн. Түүнээс хятад болон бусад орны иргэдэд давхар иргэншил олгох тухай асуудал огт хөндөөгүй” хэмээн хариулав.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих