“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалтын хэрэгжилтийн хүрээнд СЗСҮТ-өөс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн ойлголт, эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор НЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Бүх хайрыг гэр бүлдээ” сэдэвт сургалт Төвийн 1 дүгээр байранд амжилттай болж өндөрлөлөө. Уг сургалтад 20 эцэг эх, 20 хүүхэд нийт 40 хүн оролцлоо.

Сургалтаар эцэг эхчүүдэд Төвийн үйл ажиллагааг сурталчилсан танилцуулга, Төрөөс нийгмийн хамгаалал, халамжийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн акт баримт бичгүүд, Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх тухай зэрэг илтгэл, лекцүүдээр мэдээлэл олгосон. Мөн эцэг эхчүүд СЗСҮТ-ийн 1-р байранд шинээр нээгдсэн “Хүүхэд эцэг эхчүүдийг хөгжүүлэх танхим”-тай танилцсан ба сургалтын зарим арга хэмжээнүүд уг танхимд явагдсан. Тус танхим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эцэг эхчүүдэд зориулсан, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх, сэргээн засах, протез ортопед болон нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой цогц үйлчилгээ бүхий танхим юм.

Дараа нь Сэргээн засах эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн эмч мэргэжилтнүүд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ, хөдөлгөөн засал, үүсэж болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх аргачлал, ач холбогдлын талаар сургалт зөвлөгөө өгсөн.

Тус сургалтын нэг давуу тал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нэг өдрийн турш хоорондоо уулзаж, санал бодол, жаргал зовлонгоо ярилцаж, туршлага мэдлэгээ бусадтайгаа хуваалцах боломжийг олгосон явдал юм.

Сургалтын дараа эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсон, цаашид дараа дараагийн сургалтаа илүү оновчтой, үр дүнтэй явуулахын тулд оролцогчдоос асуумж, судалгаа авж, тэдний санал зөвлөгөөнүүдийг авсан.

Эцэг эхчүүдээс өгсөн санал зөвлөгөөнүүд:

·ХБ-тэй хүүхдийн талаарх нийгмийн эерэг зөв хандлагыг нэмэгдүүлэх

·Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш, сурагчдад Хөгжлийн бэрхшээл түүний онцлог, урьдчилан сэргийлэлтийн талаар зохих мэдлэг мэдээлэл олгоход анхаарах

·Энэ чиглэлийн сургалтуудыг дүүрэг, хороодын нийгмийн ажилтнуудад үе шаттайгаар тогтмол зохион байгуулах асуудал өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй байна.

·Энгийн сургалттай сургууль, цэцэрлэгүүдэд Хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг хандлага бий болгох сургалтыг зохион байгуулах шаардлагатай байна.

·Дүүргийн халамж хариуцсан хэлтэс, нэгж, ажилтнуудтай уялдаа холбоотой ажиллаж шаардлагатай мэдээллийг өгч байх

Оролцсон эцэг эхчүүд болон хамтран зохион байгуулсан байгууллага, ажилтнууд сургалтын үйл ажиллагааг маш амжилттай, үр дүнтэй боллоо гэж дүгнэсэн ба цаашид хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг үе шаттайгаар, эрчимтэйгээр өөрчилж, нөлөөллийн сургалтуудыг тогтмол зохион байгуулан, ХБ-тэй иргэдийг нийгмийн бүхий л хүрээнд ялгаварлалгүйгээр оролцож, хүний эрхээ бусдын адил бүрэн дүүрэн эдлэхэд нь тусалж дэмжих шаардлагатай байна гэж үзлээ.

“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Бүх хайрыг гэр бүлдээ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа


URL:

Сэтгэгдэл бичих