Хүүхдийн баяраар нүцгэн жагсаал зохион байгуулна гэв
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төв талбайд хагас нүцгэн жагссан бүсгүйчүүд ирэх пүрэв гарагт тохиох хүүхдийн баярын өдөр мөн жагсана гэдгээ мэдэгдлээ. Энэ удаад тэд бүтэн нүцэглэн, жагсаал хийх аж. Тэд оффшор, авлигад идэгдсэн улс төрийнхний гадаадад байгаа хөрөнгийг эх орондоо буцаан төвлөрүүлэхийг шаардаж байгаа юм.
“Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-ынхан өнгөрсөн хугацаанд УИХ-ын дэд даргад Ц.Нямдоржид албан бичиг хүргүүлэн, хууль зүйн салбарт ажиллаж байх хугацаандаа авлигатай тэмцэлгүй, ийм хэмжээнд хүргэсэн тул тайлбар өгөхийг шаардсан байна. Харин уг шаардлагын хариуг одоо болтол ирүүлээгүй тул дахин ийнхүү жагсаал хийхээр төлөвлөжээ.
Тэдний хувьд үр хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ төлөө аргаа барсандаа ийм үйлдэл хийж байна хэмээн тайлбарлав.
Тэдний хувьд үр хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ төлөө аргаа барсандаа ийм үйлдэл хийж байна хэмээн тайлбарлав.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: