“Улаанбаатар – Хөшигийн хөндий” чиглэлийн 33км хурдны автозамын ажил эхэлжээ

1fbb364770f8057dbig

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 33 км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч автозамын ажил эхлээд байна.

Нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, хот төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын уг ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо, дэмжлэг шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулах гэж байгаа тул доор дурьдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2017.05.24-нд 10.00 цагаас Хан-Уул дүүргийн Газрын албанд ирж үйл ажиллагаанд оролцохыг хүсье. Лавлах утас 11-344927, 99038500 гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ


URL:

Сэтгэгдэл бичих