“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн талбайд дахин осол гарч, нэг хүн амиа алджээ

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 21-р талбайд осол гарч, нэг залуу амиа алджээ.

9412
Тодруулбал энэ сарын 19-ний орой тус компанийн оператор залуу тогонд цохиулан нас барсан байна. Нас барсан залуугийн тухайд 23 настай Дорнод аймгийн Халхгол сумын харьяат нэгэн байжээ. Дорнод аймгийн Политехникийн коллежийг төгсөж, тус компанид ороод удаагүй байсан аж.

Одоогоор уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

http://www.24tsag.mn/content/150230.shtml


URL:

Сэтгэгдэл бичих