УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг Төрийн ордонд заларчээ
УИХ-ын үе, үеийн дарга нарыг хөрөг зургийг бүтээж Төрийн ордонд залдаг уламжлал бий. 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөргийг өнөөдөр морин цагт Төрийн ордонд хүндэтгэн заллаа.
Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш Н.Багабанди, Р.Гончигдорж, Б.Энэбиш, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, З.Энхболд, М.Энхболд гэсэн эрхмүүд УИХ-ын даргаар ажиллажээ. З.Энхболд парламентын ес дэх спикер юм.
Эх сурвалж: 24 tsag.mn
URL: