Амиа хорлохийг завдсан этгээдийн шүүх хурал өнөөдөр болно
Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн ахан шатны шүүхийн хуралдааны танхимд шүүдэгч хоолойгоо зүсч, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарсан. Эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлж, хоолойд нь 6 – 7 оёдол тавьсан билээ. Шүүгдэгч Б нь хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан.
Шүүгдэгч Б-ийн хувьд өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж, Өршөөлийн хуулиар суллагдсан ч давтан гэмт хэрэг үйлдэн дахин шүүхийн өмнө ирээд байгаа юм.
Сэтгүүлч Ч.Зэвэг
URL: