Соёмбо толгойг ухаж эхэлжээ

1hukg5dn044j2hik4s5ao85tv2

Бидний нэрлэж заншснаар Соёмбо уул буюу Умаа хум толгойн уулын бэлгийг ухаж эхэлсэн зураг нийгмийн сүлжээнд хурцтайгаа тархаад байна. Уг зурагнаас харахад уулыг нэлээд хоногийн өмнөөс ухаж байгаа бөгөөд гадуур нь хашаа барьжээ. Үзэж харсан иргэд “Богд уулаа бойтогоороо өшиглөнө гэдэг үг өнөө цагт хэрэг болж байна хэмээн бухимдацгааж байна.

Их тэнгэрийн амны зүүн өмны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэсэн түүхтэй. Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болсон.  1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг Умаа хум толгой биш Соёмботой толгой хэмээн нэрлэх болсон ажээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих