Архичид пиг дүүрчээ

Хүйтэн, сэрүүний улирал эхэлсэн тул арай ухаалаг архичид амьдрах аргаа хайж эхэлсэн бололтой.

СЭМҮТ-/Шар хадны эмнэлэг/ийн архины хордлого тайлах болон бусад тасагт хэвтэж эмчлүүлэгчдийн хөл тасрахаа байжээ. Одоогоор гэхэд л орноосоо хэтэрсэн өвчтөн хүлээн авах болсон байна.

Зарим иргэн архинд орсон ах, дүүгээ авчирч орхиод сураггүй алга болдог ажээ. Ингээд курс эмчилгээ хийгдсэн орон гэргүй гэгдэх нөхдийг тэнд байлгаж байгаад “Архины албадан эмчилгээ”-нд илгээдэг талаар тасгийн эрхлэгч нь ярив. Тэндээс эдгэрч гарсан хүн огт байдаггүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих