Конор МакГрегор гэрээний саналыг хүлээн авчээ
Удаан хүлээгдэж байгаа Флойд Мэйуэтер-Конор МакГрегор нарын тулаан алхам алхмаар ойртоор байна. Ирланд тулаанч Конор МакГрегор өчигдөр өгсөн ярилцлагадаа Флойд Мэйуэтерийн саналын хүлээн авсан гэдгээ хэлжээ. Өөрөөр хэлбэл Америк боксчинтой мөнгөө хэрхэн хуваах тал дээр тохиролцоонд хүрсэн гэсэн үг. Энэ нь хоёр тамирчны тулаан болоход маш ойрхон ирснийг илтгэж байгаа юм.
UFC-ийн Ерөнхийлөгч Дана Уайт хэдэн өдрийн өмнө өрсөн ярилцлагадаа Конортой тохиролцоод хүрэхэд ямар нэг саад гараагүйг хэлж байсан нь ийнхүү биелэлээ олсон байна.
Одоо тулааны товыг зарлахад ердөө нэг л даваа үлдлээ. Энэ нь болзлыг Флойдын тал хүлээн авах явдал юм. Хэдийгээр талуудад хүргүүлсэн гэрээний мөнгөн дүн нууц байгаа ч энэ тулаанаас Мэйуэтэр $100 сая, МакГрэгор $75 саяыг халааслах боломжтой гэгдэж байгаа юм.
URL: