Элэг нь задарч амиа алдсан эмэгтэйн үхэл Тяньши сүлжээний бүтээгдхүүнтэй холбоотой юу?

9361

Тяньши гэх сүлжээний цай, эм бэлдмэлийн талаар дуулаагүй хүн цөөхөн байх. Монголд 2005 оноос эхлэн орж ирсэн Тяньшигийн үйл ажиллагаа эрхлэгчид Монгол Улсын ЭМЯ, ХЗЯ, ХХААЯ, УМХЕГ –ын зөвшөөрөлтэйгөөр албан ёсны төлөөлөгчийн газрын харъяа “Евро-Азийн бүсийн шилдэг Тяньши Даяар Монгол” салбараа нээсэн гэх мэдээллийг өөрийн сайтдаа байршуулсан байдаг. Тэгвэл Тяньши-тай холбоотой анхаарал татсан мэдээлэл сошиал хуудаснаа гараад байна. Нэгэн эмэгтэй сошиал хуудаснаа Тяньшитай холбоотой пост бичжээ. Тэрбээр “Саяхан дараах хэрэг гарлаа. МУИС-ийн химийн тэнхимд 30 гаруй насны элэг нь задарч нас барсан эмэгтэйн хумс үсний шинжилгээ ирсэн байна. Уг эмэгтэй болон бас 2 эмэгтэйн үс хумсанд шинжилгээ хийхэд маш их хэмжээний ТАЛИЙ илэрчээ. Энэ 3 эмэгтэй ойролцоогоор жилийн турш ижил ургамлын гаралтай cүлжээний эм уусан байна. Үүнээс гадна ТАНШИ цайг цус харвасан хүнд өгч дахин цус харвуулсан байна.

Учир нь ТАНШИ цай холестерин хөөдөг. Судасны хананы дотор бүтэц нь холестерин байдаг. Ингээд холестерин байхгүй болохоор судас хэврэгшинэ. Өөр нэг жишээ бол элэгний хорт хавдартай хүнд ТАНШИ цай өгч хавдарын гаднах бүрхүүлийг задласнаар уг өвчтөн өвчний шоконд орж нас барсан. 69 настай эмэгтэйд ТАНШИ цай өгсөнөөр нүдний судас хагарч сохорсон. Иймд cүлжээний эмнээс болгоомжил хүмүүсээ” хэмээн хүмүүст сэрэмжлүүлэг болгох үүднээс бичсэн байгаа юм.

Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулдаг Тяньши-гийн салбарын зүгээс албан ёсны тайлбар хийх ёстой болов уу.  Хүмүүст эрүүл мэндийг бэлэглэж, эд баялагтай хангалуун амьдрахад нь туслан нийгэмд үйлчлэх гэсэн эрхэм зорилготой Тяньши Монголчуудад эрүүл мэнд бэлэглээд байна уу, эсвэл пост бичсэн эмэгтэйн хэлсэнчлэн үхэл бэлэглээд байна уу гэдгийг холбогдох газрууд шалгаж тогтоох хэрэгтэй байна.

Тяньши бол сүлжээ гэдгээ үйл ажиллагаа эрхлэгчид нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Монголд их л олон салбар байдаг шиг байгаа юм. Ямартаа л  Сүлжээний бизнесийн мэргэшсэн лидер Мөнгөн арслан Ц.Бямбаа, Хүрэл арслан Чү.Цэцэгмаа, Д.Норжмаа нар энэ салбараас төрөн гарсан хэмээн өөрсдийгөө сурталчилж байхав.

За тэгээд Евро-Азийн бүсийн шилдэг Тяньши- Даяар Монгол салбар нь өөрийн байрандаа, мэргэшсэн лидерүүдийн удирдлаган дор тогтмол тасралтгүй үйл ажиллагааг өндөр зохион байгуулалттайгаар явуулдаг гэхчлэн мэдээллүүд  бичсэн байдаг юм билээ.

Ямартай ч Тяньшигийн бүтээгдхүүнтэй холбоотой гомдлыг иргэн хүн ийнхүү сошиал хуудсаар нийтлэлээ. Тиймээс уг асуудлаар удирдлагууд  нь тайлбар хийнэ биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих