Монгол банхарыг Олон улсад бүртгүүлнэ
Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл албан ёсны бүртгэлгүй байдаг. Тэгвэл Монгол банхар нохойг Олон улсын нохой судлалын холбоонд албан ёсоор бүртгүүлэх ажээ. Зорилгын хүрээнд Монгол банхарын гөлгөн ноходын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга” үзэсгэлэн тэмцээнийг дөрөв дэхь жилдээ зохион байгуулах аж. Олон улсын тэмцээний жишгээр зоотехник буюу бие бялдарын хөгжлөөрөө өрсөлдөх юм.
Сэтгүүлч Ч.Батзэвэг
URL: