М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг хуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн. Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол балбаж байна. Тиймээс нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган, гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ. Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бид чинь одоо энэ улсынхаа аав эцэг болох хүнээ сонгох гээл байгаа юмштээ тэгэхээр бид сонголтоо зөв хийхийн тулд үнэн бодит мэдээллээр хангагдах хэрэгтэй байна.
Энэ мэтээр олны танил хүмүүс маань зөв санаачлага гаргаад байх хэрэгтэй
Манай урлагынхан нээрэ алах юм аа муухан улс төрчөөс сайн байх юм <3 Аргачгүй дээ нөгөө хэдийн хархаар хөдөлж ядасан юмнууд харагддаг байлгүй ядаж байхад Энэ Баттулга Ганбаа 2 нь дунд ангийн боловсротой гэж байгаа бодхоор инээд хүрээд байх юм