Борооны тухай сонирхолтой баримтууд
Бороо бол байгалийн гайхалтай сонин үзэгдэл мөнөөс мөн.Орон бүрт үүнд өөрөөр ханддаг. Борооны тухай сонирхолтой баримтууд:
-Дэлхийд жил бүр519000 км3бороо ордог байна.
-Португал улсад аж төрдөг гэж бодоцгооё. Тэгвэл хэрвээ бороо орж байгаа бол, та ажилдаа явахгүй байж болно, энэ нь хууль ёсны бөгөөд ямар ч шийтгэл хүлээхгүй.
- АНУ-ын Огайо муж улсын Уйнсберг хотодолон жилийн туршжил бүр яагаад долоодугаар сарын 29-ндбороо ордогийг нэг ч цаг уурч тайлбарлаж чаддаггүй байна.
- Хэрвээ 17 дугаар зуунд Их Британид бороо орох газар, цагийг буруу хэлсэн бол, таныг цаазаар авна.
-Дартс тоглоом бороотойгоор бий болсныгта мэдэх үү? Харваачид борооноос нуугдан шар айрагны газарт орж, тэгээд хөгжилдөхийн тулд зурсан бай руу сум шиддэг байжээ.
- Маршаллын аралдордог борооны дусал 1 см-ийн хэмжээтэй байдаг гэнэ.
- Бразилын Пара хотод өдөр бүр, нэг л цагт бороо ордог, тиймээс хэрвээ бороо орж байгаа бол,хэдэн цаг болж байгааг оршин суугчид нь төвөггүй мэддэг ажээ.
- Африкийн Уганда улсад жилд 250 удаа бороо ордог байна.
-Мөн тус тивийн Ботсвана улс маш гандуу нутагт тооцогддог, харин үндэсний валют нь “бороо” гэсэн гэртэй аж. Мэнд мэдэхдээ “Пула” гэж хэлдэг бөгөөд энэ нь орчуулвал “бороо” гэсэн үг гэнэ.
-Таиланд улсад зөвхөн шөнө бороо орсоор олон зуун жил болжээ.
-Энэтхэгийн Черапунжи хотбороорхуу хот юм. Энд жилд ойролцоогоор 26 460 мм тундас унадаг байна.
-Дэлхийн 100 сая хүнээс ердөө ганцхан хүн борооны харшилтай байдаг гэнэ.Хэрвээ борооны нэг дусалбиен дээр дусвал, арьс нь улайж, харин тэрхүн бороотой тааралдвал, үхэж мэдэх гэнэ.
-2007 онд Испанийн Эль-Ребольедо гэдэг газар мэлхийгээр бороо оржээ.
-Латин Америкийн Гондурас улсад жил бүр тавдугаар сарын сүүлчээр загасаар бороо ордог байна.Бороо намдсаны дараа газар сайгүй загас хөглөрч, хүмүүс түүнийг мөөг шиг түүдэг гэнэ. Ингэхдээ бүх загас амьд байдаг байна.Энэ сонин үзэгдлийг одоо болтол тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.
С.Инда
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сонирхолтой