Газрын тосны ханш өслөө
Өнгөрсөн долоо хоногт 3.5 хувиар чангарсан газрын тосны ханш олон улсын зах зээлд дахин өсөв. Тус түүхий эд шинэ долоо хоногийг 2.1 хувийн өсөлттэй эхлүүллээ. Ингэснээр West Texas төрлийн газрын тосны ханш баррель нь 48.83 ам.доллартай тэнцэв. Дэлхийн газрын тосны томоохон олборлогчид болох ОХУ, Саудын Арабаас гарцын талаар мэдээлэл хийсэн. Эдгээр улс ирэх саруудад олборлолтоо танаад зогсохгүй улам бууруулахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, үнэ өсгөв. Үүнээс гадна зэс болон хар тугалгын ханш 0.7 хувиар өссөн бол мөнгөний ханш 0.5 хувиар дээшилжээ.
West Texas-ийн ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)
Засгийн газрын мэдээ
URL: