МОНГОЛТОЙ ЗАЛГАА ХИЛ ДЭЭР ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИНА

УЛААН-ҮД. /ИТАР-ТАСС/. Буриад улс Монголтой залгаа хилийн ойролцоох Хиагт гол дээр 2012-2013 онд 520 сая рублийн өртгөөр орчин үеийн цэвэрлэх байгууламж барина. Энэ байгууламж нь хоногт 3000 шоо метр ус цэвэрлэх хүчин ча­далтай байх аж. «Байгал нуу­рыг хамгаалах болон түүний орч­мын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх» тухай ОХУ-ын зорилтот хөтөлбөрийн хүрээнд энэ хөрөнгө мөнгийг гаргаж байна» гэж Оросын бүгд найрамдах улсуудыг хариуцсан байгаль орчны хяналтын удир­дах газрын дарга мэдээллээ.
Хиагт хотын цэвэрлэх байгуу­ламж долоон жилийн өмнө ашиглалтаас гарсны дараа Хиагт голын бохирдлын тухай асуудал үүссэн байна. Үүний сацуу энэ гол Оросын нутгаас эх авч Монголын нутаг дэвсгэрээр урсахдаа Бай­гал нуурыг тэтгэдэг, Сэлэнгэ мөрөнд цутгадаг цорын ганц гол юм. Бай­гууламжид осол гарсны дараа хэсэг хугацаанд бохир ус шууд гол руу цутгадаг байсныг хяналтын бай­гууллагынхан зогсоо­сон байна. «Голын урсгал бага зэрэг сэргэсэн, гэхдээ Хиагтын цэвэрлэх шинэ байгууламжууд байгаль хамгаалах байгууллагын тавьж буй шаардлагад бүрэн нийцнэ» гэж Конс­тантин Дремов тэм­дэг­лэжээ.
Түүний хэлснээр, дээрх асууд­лыг өнгөрсөн сарын сүүлээр бол­сон Монгол болон ОХУ-ын Зас­гийн газрын байгаль орчныг хамгаа­лах болон хил дамнасан усыг ашиг­лах асуудал эрхэлсэн төлөөлөгч­дийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн бай­на. Зөвлөгөөнөөр хяналтын үзүү­лэлтүүдийн жагсаалтыг өр­гөтгөх, усны бохирдлын хэм­жээг тодорхойлох судалгааны дав­там­жийг нэмэгдүүлэх, тэрчлэн мэдээ­лэл солилцоог өргөжүүлэх шийд­вэр гаргажээ.
З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих