Москвад Ялалтын баяр тэмдэглэх зардал хагас тэрбум рубльд хүрчээ
ОХУ-ын “Росбизнес консалтинг медиа” компанийнхан жил бүр Аугаа эх орны дайны Ялалтын баярыг тэмдэглэхэд зориулсан зардлын тооцоог ойролцоогоор гаргадаг.
Тэгвэл энэ жил Москвад Ялалтын баяр тэмдэглэх зардал хагас тэрбум рубльд хүрсэн гэж мэдээлжээ. Төрийн худалдан валтын сайт дахь мэдээлэл, рбк-ийн мэргэжилтнүүдийн тооцоонд үндэслэн нийтдээ 509 сая рублийг Ялалтын баяр тэмдэглэхэд зориулаад буй юм байна.
Хамгийн их зардал мөнгө Улаан талбай дахь жагсаалд оролцогчдыг зөөж, тээвэрлэхэд зарцуулагджээ. Энэ зардал ойролцоогоор 150 сая рубльд хүрсэн байна. Мөн Москвагийн тэнгэрийг цэлмэг байлгаж үүл хөөхөд зориулж 98 сая рублийг зарцуулсан. Гэвч хичнээн хөрөнгө мөнгө байгаад байгаль цаг уурыг өөрчлөх амаргүйг цаг агаар баталсан гэхэд болно.
URL: