Сэрэмжлүүлэг: Славагийн будаанд амьд хорхойнууд арзаганаж байна!!!
“Тэсо”корпорацийн охин компани болох “Агь” компаний оруулж ирдэг Слава будаа үргэлж хэл ам дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаад мөн л ноцтой мэдээ дуулдах болов. Тодруулбал нэгэн хэрэглэгч Славагийн гурвалжин будаа худалдан авсан ч дотроос ямар амьтан нь үл мэдэгдэх амьд хорхойнууд гарч иржээ. Хэрэглэгч энэ талаар компани руу нь гомдол гаргасан ч хэрэглэгчийг элвээр доромжилж үл тоосон талаар тэрээр цахи хуудсаараа дамжуулан нийтлэжээ. Түүнчлэн хорхойтой будаа худалдан авсан үйлчлүүлэгч дүүргийн мэргэжлийн хяналтынханд хандахад “Веллмарт” дэлгүүрийг торгосон болоод өнгөрсөн гэнэ.
Монголчууд хэдийн болтол өт хорхойтой будаагаар хооллосоор байх вэ. Энэ будааны импортыг зогсоохгүй бол тус компани дархан эрх эдэлж өт хорхойтой будаагаа худалдаалсаар байх уу. Юу хэлэх гээд байна гэхээр энд будааг оруулж ирж, ууталж савласан компанийн хариуцлага яригдах ёстой. Гэтэл уутласан будааг худалдсан дэлгүүрийг нь багахан мөнгөөр торгосон болоод өнгөрч буй нь “Агь” компани дархан эрх эдэлж, хууль журам ,эрүүл ахуйн стандарт шаардлагыг уландаа гишгэдэг болохыг баталж байгаа юм.
Эх сурвалж: Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Humuusee bolohguim bn da