ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ГАРТ АМИА АЛДСАН 7 НАСТАЙ ХҮҮГИЙН ЗАХИА
Иван хүүгий захиа:
“Намайг Иван гэдэг. Би долоон настай. Би аав ээждээ хайртай ч тэднээс маш их айдаг. Тэд яагаад намайг үргэлж зоддогийг би огт ойлгодоггүй.
Өнөө өглөө би хичээлдээ явахаар сэрсэн. Би онц сурдаг учир багш нар надад маш сайн байдаг. Би ангийнхантайгаа байх дуртай. Гэхдээ ямар ч найзгүй. Тиймдээ ч завсарлагааны үеэр ихэвслэн шатны дор суудаг. Хэн ч надтай тоглохыг хүсдэггүй. Би бусад хүүхдүүдтэй найз байхыг хичээдэг. Гэвч намайг дургүй хүрмээр гэж боддог гэсэн учраас харьцдаггүй. Би өдөр бүр нэг ижил хувцасладаг учраас тэд намайг шоолдог.
Нэг өдөр хичээлээ тараад хувцасны өлгүүр лүү очиход хэн нэгэн миний хүрмийг хулгайлсан байсан. Хэн ч алга болсныг нь мэдээгүй. Тэгээд би цасан шуурган дундуур хүрэмгүй гэрлүүгээ алхсан. Гэтэл хэн нэгэн миний араас “хэн ч чамд дургүй, тэнэг ээ” гэж хэлээд маш хүчтэй цохиход цасан дээр маш хүчтэй нүүрээрээ унасан. Дараа нь миний нуруу, гэдэс, толгой руу зөндөө өшиглөөд ганцааранг минь үлдээгээд явсан. Би зодуулсандаа биш ганц ч найзгүйдээ л маш их шаналж уйлсан.
Гэртээ очиход ээж маань над руу гүйж ирээд үсдэж авсан. “Хаана байсан, Яагаад бохирдчихсон юм? Хараал идсэн хүүхэд, чамд оройн хоол өгөхгүй. Өрөөндөө ор” гэж хэлсэн. Ээжийнхээ хэлснээр өрөөндөө орж маргааш нь хүртэл юм идээгүй. Маш их өлсөж бас даарсан.
Дүн маань улам бүр муудсаар, аав намайг зодох нь бүр ч ихэссэн. Цаг хугацаа өнгөрсөөр миний цээжинд улам их өвдөлт мэдрэгдэж эхэлсэн. Аав ээж миний өвдөлтийг огтхон ч ойшоогоогүй. Нэгэн орой би орондоо орохдоо дахиж өвдөхгүй байхыг шөнөжингөө гуйсан. Би аав ээждээ дургүй хүрээгүй ээ. Учир нь би тэдэндээ маш их хайртай.
Гэтэл ээжийг хэлэх үед аав аль хэдийн хаалганы гадаа ирсэн байсан. Миний дүнг хараад намайг сэгсчиж, нүүрэн дундуур минь цохьсон. Тэгээд л би ухаанаа алдсан. Сэрээд хартал эмнэлэгт байсан. Миний хуруу ч хөдлөхгүй бие хөндүүр байсан. Цонхруу харж маш их уйлсан. Гадаа хүүхдүүд аав ээжтэйгээ тоглож байсан.
Би ээжийгээ тэврэх ямар байдгийг мэдэхгүй. Аав ээж минь намайг зодсон ч би хайртай хэвээрээ л байдаг. Би хамгийн сайнаараа байхыг хичээдэг. Гэвч одоог хүртэл тэд надад дургүй.
Нэг өдөр цай уугаад сууж байтал тэд дахиад л намайг зодсон. Гэнэт миний цээж маш их хөндүүрлэж ээждээ хэлэхэд огт тоогоогүй. Эмнэлэг дээр очиход хэн ч намайг тоогоогүй. эмч намайг үзээд аав ээжийг дуудахад хэн нь ч ирээгүй. Би хүлээгээд л байна. Гэхдээ юу ч болсон би аав ээждээ маш их хайртай.”
URL: