Засгийн газрын ээлжит хуралдаан болно

d21238a54708e89433b6d32780a64396Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 15.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар Цахим паспорт хэвлүүлэх зардлын санхүүжилтийн тухай,  Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хийгдэх тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийн тухай зэрэг 14 багц асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Монгол, Хятадын зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдээллийг сонсоно.

Хэлэлцэх асуудлууд:

 
 Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай Ж.МӨНХБАТ
2. Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
3. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
4. Цахим паспорт хэвлүүлэх зардлын санхүүжилтийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
5. Монгол, Кувейтын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
6. Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
8. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН
9. Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийн тухай (Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд) Б.ЧОЙЖИЛСҮРЭН
10. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Б.ЧОЙЖИЛСҮРЭН
11. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай С.БЯМБАЦОГТ
12. “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийн төсөл Н.НОМТОЙБАЯР
13. Хөрөнгө гаргах тухай Д.ГАНБАТ
14. Эрчим хүчний зарим үйлдвэрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах тухай П.ГАНХҮҮ
15. Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
 Танилцуулах асуудал
16. Монгол, Хятадын зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар Ж.МӨНХБАТ

URL:

Сэтгэгдэл бичих