Хачигт хазуулсны улмаас нэг иргэн амиа алджээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүрггэдсэн ч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвд яг юунаас болж амиа алдсаныг нь шинжилж үзэхэд хачигт хазуулж халдвар авснаас болсон нь тогтоогдсон байна. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч одоогоор биеийн байдал сайжирч эхэлжээ.
URL: