Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч …
Дэлхийн хамгийн ядруухан ерөнхийлөгч хэмээх “албан бус” цолыг хүртсэн энэ эрийн тухай та өмнө нь сонсож байсан ч байж магадгүй. Өдгөө 80 насны босгыг алхаж буй Хосе Альберто Мухика Кордано (Jose Alberto Mujica Cordano) Уругвай улсын 40 дэх ерөнхийлөгчөөр 2010-2015 оны хооронд сонгогдон ажиллаж байсан юм. Тэрээр бусад улсын ерөнхийлөгчдийг “ичээхээр” энгийн даруу амьдралтай, эгэл жирийн зан араншинтай нэгэн билээ.
1
Түүнийг ерөнхийлөгч байх үеийн цалин нь 12,500 доллар байсан бөгөөд 90%-ийг нь хандивт өргөж, үлдсэн 1,250 доллараараа эхнэртэйгээ хоёул амьдралаа залгуулдаг байжээ.
2
“Би энэ мөнгөөр л амьдралаа залгуулахад хангалттай гэж үздэг. Учир нь Уругвайн маш олон иргэд дундаас доогуур орлоготой амьдардаг”
3
“Хангалттай ажлын байр, шинэ хөгжил дэвшлийн төлөө би чадлаараа зүтгэнэ. Хүмүүсийн цалин орлого хаанаа ч хүрэхгүй байна. Цаг, мөнгөний ашиггүй хэрэгцээг зогсоох хэрэгтэй. Үүнийг бодит болгоход бүрэн боломжтой шүү дээ” гэсэн юм.
4
Ерөнхийлөгчийн гэр
5
Ерөнхийлөгч байх үедээ авсан хамгийн үнэтэй зүйл нь 1945 долларын үнэтэй хуучин “Volkswagen Beetle” машин ажээ. “Хүмүүс намайг хамгийн ядуу ерөнхийлөгч хэмээн өрөвддөгийг мэднэ ээ. Гэхдээ тийм биш. Хамгийн ядуу хүн гэж хэрэглээ нь хэзээ дуусахыг мэддэггүй хүнийг л хэлнэ дээ” гэжээ.
6
Хуучны марксист үзэлтэй хүний хувиар тэр “Бүх л зүйлийг дахин боловсруулж, шинэчилж болдог эрин үед амьдарч байна. Тиймээс хэрэглээндээ биш, зөвхөн хэрэгцээндээ л захирагдаж амьдрах нь зүйтэй. Гэсэн ч дэлхий дээрх 7 тэрбум хүн бүгд ингэж боддоггүй нь харамсалтай” хэмээн хэлсэн удаатай.
7
Түүнд ямар нэгэн банкны нууц данс, тэрбум доллартай хадгаламжийн дэвтэр байхгүй. Бас ямар ч өр зээл байхгүй.
8
Ерөнхийлөгч гэрийнхээ гадаах цэцэрлэгт хонин нүдэн цэцгээ усалж байна.
9
10
11 Түүний гэр нэг иймэрхүү…
12
13
14
15
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
mundag yum