Сэрэмжлүүлэг: Таны хүүхэд “Цэнхэр халим”-д хорлогдох вий!!!
Дэлхий нийтийг айдаст автуулж буй “Синий кит” буюу “Цэнхэр халим” гэх тоглоом нь 2016 оны сүүлээр ОХУ-д үүссэн. Энэхүү тоглоомын зорилго нь амиа хорлох юм. ОХУ-д “Цэнхэр халим” тоглоом үүссэнээр өсвөр насны хүүхдүүд амиа хорлох үйлдэл ихэсчээ. Тэднийг амиа хорлоход хүргэж буй гол зүйл дүрмэнд нь оршиж байгаа аж.
Олон нийтийн сүлжээгээр ихэнхдээ өсвөр насны хүүхдүүд тоглож байгаа гэж дээр дурьдсан. Тэд # siniykit, yavigre # # цэнхэр, # tihiydom гэх зэрэг хаштагуудыг хэрэглэж байвал тоглож буйн шинж юм. Иймд хүүхдүүд болон дүү нараа тоглож байгаа эсэхийг шалгаарай. Тоглогчдыг хуурамч дансанд бүртгэж аваад өдөр болгон даалгавар өгсөөр нийт 50 удаагийн сорилт биелүүлэхийг шаарддаг аж. Харин хамгийн сүүлийн даалгавар нь амиа хорлох юм.
ОХУ-д 130 гаруй хүүхэд амиа хорлоод байна
Уг тоглоомны улмаас ОХУ-д 130 хүүхэд амиа хорлосон талаар Австрали улсын “News” сайтад энэ сарын 1-ны өдөр мэдээлжээ. Австрали улсын сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтний хэлж буйгаар, “ОХУ-д залуучууд ихэвчлэн уг тоглоомонд татагдаж байгаа нь айдас юм” гэжээ. 2014 онд ОХУ-д 24,982 хүн амиа хорлосон тоо байдаг аж. 2016 онд ОХУ-д олон нийтийн сүлжээнд “Цэнхэр халим” бүлэглэл нээсэн удирдагч болох 21 настай Филипп Будеикинийг баривчилж байсан аж.
“Цэнхэр халим”-д хорлогдсон хоёр охин амиа егүүтгэв
Цахим орчинд буй болсон энэхүү тоглоомд донтох магадлалтай насныхан мэдээж өсвөр үеийнхэн байдаг аж. Үүнийг гэрчлэх хамгийн сүүлийн жишээ бол хоёр охины амиа хорлосон үйлдэл юм. Энэхүү үйл явдал Австралид болсон юм. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр
Юлия Константинова /15 настай/,
Вероника Волкова /16 настай/
охид амиа алджээ. Тэд хүний амиар наадагч “Цэнхэр халим” тоглоомын тоглогчид байжээ.
https://www.thesun.co.uk/tech/3003805/blue-whale-suicide-game-online-victims/
“Цэнхэр халим” Монголд…
Дэлхий нийтийг айдаст автуулаад буй “Цэнхэр халим” цахим тоглоом манай улсад сүүлийн үед хүчтэй дэлгэрээд байна. Үүнийг гэрчлэх мэт өнгөрсөн сард нийслэлд дунд сургуулийн хоёр охин учир битүүлгээр орон сууцны тагтнаас үсэрч амиа хорлосон хэрэг гарав. Мөн фэйсбүүк хуудсаар “Цэнхэр халим” гэх бүлэг маш ихээр буй болоод байна.
Дээрх бүгд “Цэнхэр халим” хэмээх цахим тоглоом Монголд нэгэнт нэвтэрснийг гэрчилж буй юм. Иймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, интернэт орчин дахь хэрэглээг нь анхаарах шаардлага гарсныг үүгээр сануулж байна.
Эх сурвалж: Criminal.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хууль хяналтынхан ажиллаж байгаа байлгүй дээ. Эцэгш эхчүүд ч бас онцгой анхаарах ёстой