Үзэгчид шүүгч Ононд сэтгэл дундуур байна

18360590_1455634291154454_1696833600_n“Яг түүн шиг” шоуны үндсэн шүүгчээр ажиллаж буй жүжигчин Н.Онон оролцогчдын дүр хувиргалт, жүжиглэлтийг илүүтэй анзаарч шүүдэг нэгэн. Гэвч үзэгчдийн хувьд шүүгчдийн оноотой тэр бүр санал нийлээд байдаггүй нь үнэн билээ. Зургаа дахь дугаараар жүжигчин Т.Бархүүд шүүгчид хамгийн өндөр оноог өгснөөр ялагч болсон билээ. Жүжигчин Н.Онон, Т.Бархүү нар “Х-Түц” продакшны жүжигчид гэдгийг үзэгчид сайн мэднэ.

Тиймдээ ч шүүгч Н.Онон хамтлагийнхаа жүжигчинд илүү оноо өгдөг гэх “хар” олны дунд явдаг. Хэдийгээр Т.Бархүү “хүнээс гуйж амьдрахгүй ээ би. Н.Онон шүүгч намайг “илүү” үнэлсэн зүйл үгүй” хэмээн мэдэгдсэн ч Н.Ононгийн шүүлтэнд сэтгэл дундуур яваа олон үзэгч бий гэнэ.  Н.Онон дугаар бүрийн дараа үзэгчдийн санал сэтгэгдлийг цахим хуудаснаа хүлээн авдаг. Харин өчигдрийн тухайд үзэгчид Мээдээг түрүүлэх байсан хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Учир нь Т.Бархүү хоёр гуравхан онооны зөрүүгээр ялагч болж, Мээдээ “шөвгөрч” үлдсэн юм. Шүүгч Н.Ононг Мээдээд найм биш 10 оноо өгсөн бол ялагч өөр хүн байж болох байсан тухай үзэгчид ярьж байна.

PAPARATSI.MN


URL:

Нэр: Зочин Огноо: 8 May 2017

Ононг болиулбал яасан юм бэ??? Бархүүг дэмжих гэж онигоогоо чирэх юм. Баачкатай адилхан гэхээр царай зүс алга, дуу хоолой нь бүр ч хол зөрүү, будаг шунх нь ч төсгүй байхад “ЯТШ” гэж тэнэгтэх юм…

Бархүү ч гэсэн ичиж амьдраасай.

Сэтгэгдэл бичих