УИХ-ын гишүүн З.Алтай, жүжигчин С.Ундармаа хоёр…
Нийслэл хотжихын хэрээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Утаанаас эхлээд суудлын элдэв өвчин, таргалалт гээд л үргэлжилнэ. Энэ бүхнээс сэргийлэх цогц арга нь биеийн тамираар хичээллэх хэмээн эрхэм гишүүн З.Алтай хэлдэг аж. Тэрбээр өөрөө ч энэ тал дээр үлгэр дуурайл үзүүлж, өглөөдөө дугуй унаж, Маршалын гүүрний хавиар явж дасгал хийдэг ажээ. Ингэснээрээ эрүүл мэндээ хамгаалж чаддаг гэнэ билээ. Хамгийн сонирхолтой нь түүнийг дугуй унаж явахад СТА жүжигчин С.Ундармаа хажуугаар нь гүйж өнгөрдөг гэсэн. Өглөө бүхэн таардаг ч гэсэн эрхэм гишүүн түүнийг огт таньдаггүй гэсэн. Учир нь З.Алтай гишүүн гудамжинд явахдаа хүүхэн сонждоггүй юм байх. Тэр дундаа дугуй унаж явахдаа шүү.
Н.Пунцаг
URL: