Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд 5.1 жилийн ял оноожээ

121015АТГ-аас Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм, Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит “Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүх нарыг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгасан. Мөрдөн байцаалтын явцад авлига, албан тушаалаа урвуулсан нь нотлогдсон тул яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.

АТГ-ын байцаагч нар шалгалтын явцад “Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн. Орон нутгийн мэдлийн өмчийг төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд их хэмжээний хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, хахууль авсан Т.Дорждэрэмд таван жил нэг сар хорих ял, Ц.Алтансүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих