Тусгай сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа

Нийслэлийн хэмжээнд тусгай дунд сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй төгсөх ангийн нийт 48 сурагч байна. Тэд удахгүй хариуцлагатай сонголтын өмнө ирэх юм. Иймээс амьдралд хөл тавьж буй залуустаа мэргэжлээ хэрхэн сонгох, ирээдүйд хэрхэн бүтээлчээр суралцаж амжилтад хүрэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг хүргэх, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, мөн төвийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор тус төвийн Бодлогын хэрэгжилт нийгмийн оролцооны хэлтсээс санаачлан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газартай  хамтран  сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р тусгай сургуулийн сурагчдын дунд уулзалт өдөрлөгийг  амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөг нь үргэлжлэн Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль, Баянзүрх дүүргийн 55-р сургуулиудад тус тус зохион байгуулагдах юм.

Тусгай сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”  уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа
Тусгай сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”  уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа
Тусгай сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”  уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа


URL:

Сэтгэгдэл бичих