МАХН-ын дарга сар бүр 2.5 сая, Дэд дарга 1 сая төгрөгийн татвар төлнө
МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намын гишүүдийн татварын хэмжээг тогтоожээ. Мөн намын гишүүддээ татвараа хураалгахыг уриалсан байна.
МАХН-ын Гүйцэтгэх товчооны тогтоолоор
МАХН-ын дарга -2.5 сая төгрөг
Дэд дарга- 1 сая
Нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд-100 000-300 000
Хяналт, ёсзүйн хорооны дарга-100 000
Хяналт, ёсзүйн хорооны гишүүн 50 000
Бага чуулганы гишүүн- 100 000
Түмтийн дарга-300 000
Мянгатын дарга-200 000
Зуутын дарга-20 000
Аравтын дарга 10 000
Жирийн гишүүд 2000 төгрөгийн татварыг сар бүр намдаа төлөхөөр шийдвэрлэжээ. МАХН 100 мянган гишүүнтэй гэнэ. Гишүүнчлэлийн татвар хураах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд татварын мөнгөөр намын анхан шатны нэгжээ бэхжүүлэх ажлыг хийх аж.
URL: