Сонгонихайрхан дүүрэг МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, СХД-ийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр СХДүүрэг, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Сонгонихайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үсэглэв. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал СХД-т үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад зуучилж арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх, дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлийн судалгаа хийх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажээ. Мөн талууд бизнес эрхлэгчдэд шинэ технологи, тоног төхөөрөмжийн мэдээллийн дэмжлэг үзүүлэх, гадны хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгэд зуучлах үйлчилгээ үзүүлэх, МҮХАҮТ-ын дүүрэг, орон нутагт ажиллах нөхцөл бололцоог дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх байр танхим, шаардлагатай техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн ажлуудад хамтран ажиллахаар тусгасан байна.
URL: