Сибирьт дэгдсэн түймрийн утаа нийслэлд орж иржээ
ОХУ-ын Эрхүү муж хийгээд Буриад Улсын сибирийн ой ихээхэн хэмжээний түймрийн галд өртжээ. Өнгөрсөн өдрүүдэд хойд хөршид гарсан түймрийн утаа Сэлэнгэ аймгийг бүрхэж байсан бол өнөөдрөөс нийслэл рүү түрэн орж ирж байна.
Эрхүү мужид нийтдээ 2000 гаруй га газрыг хамарсан 44 түймрийн голомтыг унтраахаар ажиллаж байгаа бол Буриадад 1000-аад га талбайд түймэр дүрэлзэж байгаа аж.
Түймрийг дарж унтраах ажилд туслуулахаар ОХУ-ын Онцгой байдлын яамнаас гал унтраах тусгай зориулалтын Ил-76, Бе-200 онгоцууд болон 26 мянган цэргийн албан хаагчийг илгээгээд байгаа юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: