Онцлох зохиол: Хавтгайн сүрэг
Зохиолч яруу найрагч Д.Баатаржавын “Намайг тосож аваарай” уянгын тууж өгүүллэгийн номноос дээжлэн “Хавтгайн сүрэг” бүтээлийг нь хүргэж байна.
Тамжил зүг буруулах гэж нэг их зүдэрсэнгүй, мөрдөнгөөс оргоход нь түүний хэдэн “хам” – ууд нь бүх юмыг захиснаар нь жин тан болгочихсон байв.Тийм болохлоор тэр зорьсон газраа төвөггүйхэн иржээ. Одоо түүнд жилийн өмнө цэргээс хамт халагдсан хамгийн дотно нөхөр Идэрбатыгаа л олж уулзах нь чухал байлаа. Бас ч нэг их төөрч будилсангүй. Олох ёстой нөхрийгөө сумын зочид буудалд дуудуулав.
-Үгүй ээ, Мөн хачин хүн ээ! Хаанаас гараад ирдэг ”гоожуур” гээч вэ? хэмээн цэрэг орон дээр бараг хамтлаа унтаж гурван жил болсон анд нь туүнийг үзээд ийнхүү дуу алдан тэзэрлээ.
-Чамд ”бурах” ч юм их, чамтай нийлж ”хийсгэх” ч юм бас зөндөө гэж Тамжид цэргийн үеийнхээ үгээр хэлээд “ -за хө, Ямарч байсан наанаа нэг суугаадах…!” гэж сандал авч өмнө нь тавив. Идэрбат ч урдаас нь эгц харан тухтай нь аргагүй суугааад эхэлж тамхиллаа. Тэгээд, алс холоос энэ хүртэл тэнүүчилч яваа нөхрийгөө, яагаад ч юм нэг сайн тогтоож, зэрвэсхэн ажаад авав. Түүний зузаавтар хүрэн уруул нь жаахан хогзруутан хагарч, угийн тослог хүрэн царай нь нар салхинд баахан хуршин харласныг анзаарлаа.
-Найз нь орогнох газар эрж явна.Түй цус, нөгөө муу хүүхнээс л болж байхгүй юү? гэж үл ойлгогдох юм хэлээд гялалзсан бор нүдээрээ наана цааныгтойруулан нэг хараад “-чамд ганц юм…” гээд бүлтэсхийтэл бөглөөгий нь мултлах нь тэр. Идэрбат эхлээд гайхан алмайрснаа төдийд п санаа авч
Үгүй ээ! Ингэхэд миний найз хүүхэн шуухан ч гэх шиг, орогнох морогнох гээд юу яриад байгаа юм бэ…! гэж үнэнээсээ лавлав.
-Ягаав дээ, Чи мэднэ шүү дээ! Цэрэгт байхад миний дэрэн дор зураг нь хэвтдэг байсан нөгөө хүүхэн… гэхэд “-За, Тийм!… гэснээн хэвтдэг байхдаа ч яахав?…гээд Идэрбат мушилзаад “Тэгээд…?” гэж сониучирхан шургав.
-Тэр чинь даанч өөдгүй амьтан байжээ. Сумын даргын хүү нэг муу хар юмтай сүүлрээд, харин бүр сүүлд нь… гэснээ ”өөдгүй муу банзал!…” гэж үгээ давхцуулан хорсолтойхон занан ”түй” гэж нулимав. Тамхины утаанд хахан цацан ханиалгаснаа хоолойгоо засаад
-Яг үнэнээ хэлэхэд миний ингэж яваа нь ганцхан оройны явдлаас л болсон доо хэмээн санаа алдан Тамжит ийн хуучлав аа…
-Нэг орой кино тараад нөгөө хүүхэн, сумын даргын хүү хоёрын араас дагаад гардаг юм байна. Би санаандаа, тэр муу хүүхэнд нэг гайгүй сайн хорон үг хаяад л үүрл баяртай гэлгээ луулгах гэсэн юм л даа. Тэгсэн харин, хажуудахь нөгөө залуу нь их хуцдаг байна ш дээ. Юу гэсэн гээч
Завхай муу зангуу минь. Замаараа зайл? Их наалдаад байвал чинь засаагий чинь огтлоод зантгар дээр чинь нааж орхино шүү! гэж арзайгаад юу юугүй намайг шанаадаад авлаг байна шүү! Тэгсэн бас хажууд нь явсан миний нөгөө сайхан “хайрт” яасан гээч! Лөрвөн тийшээгээ найгаж ирээд л жингэнэтэл хөхөрч гэнэ. Бие чичрэх ч шиг хачин оргиол, шөнийн хар цоохор тэнгэр нураад ирэх шиг болсон. Нэг мэдэхнээ нь сумын клубын гадаахь үүдний чийдэнгийн ёлтгор гэрэлд бид гурвыг хүмүүс тойроод зогсчихсон, нөгөө даргын хүү гэх хар юмных нь эрүү нь мултарсан ч юмуу хугарсан ч юмуу, мэдэхгүй, ам нь мурийгаад шүлс цэр нь савирчихсан ”-Та минь ээ! Энэ балмад нөхөр намайг алчихлааш даа! Яа!…Яа!…” гэж орилон хажуудахь нөгөө хүүхэн нь мөн л “хүн аллаа!” хэмээн байдгаараа цамнан хашгичиж байх юм. Би хамраасаа цусаа садруулан ханцуйгаа шамлаж, дахин дахин давшлахад хүмүүс “хүүе, Тамжид аа! Одоо боль!” хэмээн урд хойгуур орж, хөндөлдөн байгааг ухаарлаа. Бас ч уурын мунхаг гээч юм болсон л доо…
Үгүй ээ! Чи минь, арай л хэтрүүлчихсэн юм биш үү? Зүгээр л тэр чигт нь орхичихгүй! гэж Идэрбат нэгэнтээ болоод өнгөрсөн юмны хойноос гуйсан аясаар арга тасран хэлэв.
Харин тийм ээ, хө! Үнэхээр биеэ барьж даанч чадаагуй дээ!
Үгүй ээ! Тэгээд тэр залуу чинь л эхлээд чамайг доромжилж зодсон юм биш үү? гэж Идэрбат “ухааруулав”
Тийм л дээ, тэглээ гээд яахав. Тодорхой ш дээ. Сумын даргын хүү юм чинь…? Ингээд л муу найз нь даргын хүүг золсон хэрэгт гэмтнээр татагдан байцаагдаж мөрдөнд долоо хоног суугаад нэг өдөр малын хашаа хорооны чулуу ачуулахаар гаргахад нь амжаад оргочихлоо. Одоо яая гэхэв, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Ийм л юм болцорлоо доо! Үйлээрээ л болохоос… Одоо найзад нь ганцхан л зам байна. Би чамд найдаж, зовж зүдэн байж, тэр холоос зорьж ирлээ. Цэрэгт байхад чиний нөгөө үлгэр шиг яриад байдаг ”Шанагын усны тагшид” чинь л очъё! Эр хүний жаргал эзгүй хээр гэдгийг амьдаар нь харуулна даа. Угаасаа ганц бие ээж минь намайг төрүүлж орхиод л орчлонг орхисон гэдэг юм. Өвийлэх, эвийлэх эзэнгүй намайг өдий болтол чирч гулдарч өсгөсөн ганц муу нагац эгчээс минь өөр миний урд хойно орж гүйдэг хүн ч байхгүй. Одоо тэр муу амьтан л миний хойноос хатаж үхэж байгаа даа…Тамжид ийн сүүлчийн өгүүлбэрээ гутрангуй дуугаар тасалдангуй
хэлээл хоолойл тээглэсэн тамхины гашуун утааг хүлхийн залгив.
…Алсал буйлан гунганах ингэний гэнгэнэсэн дуунл Тамжилын сэтгэл сэмрэн бөмбөрч, унтаж эс чадав. Туг бөхтэй сүмбэн улаан ингэ хөл жийж энэ хүртэл ирсэн алдуул тэмээдээс үнэхээр онцгой. Зүс сайхан, нүдэнд чимэгтэй харагдах тэр эмнэг онгон амьтан бэлчээрийн тэмээдээс тасарч, хээрийн зэрлэг амьтан руу сэвж гүйгээд байдаг ч юм уу, яадаг юм, буур тайлагнуудыг өдөн зодолдуулж эиэст нь тачирхан үстэй чийрэг нарийхан хөлтэй, уран шөмбөн хошуутай хөөрхөн ботго төрүүлсөнсөн.
Өөрийнхөө сайханд эрддэг ч юм уу, сүүлээ өргөчихөөд л туг хоёр бөхөө босоо чигээр нь сагсалзуулан ийш тийш намиран тэшиж, алдуул зэрлэг энэ хэлэн тэмээдийн чимэг болж, нүдийг минь хужирласаар эцэст нэг хэсэг харагдаагүй юмдаг. Төрөхөөсөө л онгошоод зэрлэгшсэн амьтан юм болохлоор хавтгайн буур иймэрхүү зэрлэг онгон бэлчээрийн ингийг хураадаг ч юм болов уу? Мэдэхгүй юм. Ер нь ботго торомноосоо эхлээд хүний үнэр ороогүй мал шүү дээ. Хавтгайгаас нэг их ялгараад байхгүй дээ!…
Тамжид орон дотроо сэрвэлзэн хөрвөөж энэ ингэний тухай бодсоор байлаа…
…Жижипон хоёр хөх нь сарвайж чинэрэн, сүү нь чим чим дуслах, нүдэндээ нулимс бөмбөрүүлсөн, намирсан урт зогдортой тэр сайхан амьтан Тамжидийн нүдэнд харагдаад сэтгэл нь уярч, хөөрхөн ботгоо алдаж ингэж зовлонд унах гэж… хэмээн харамсахуйяа ингэний дүр аажмаар холдож, өөрийг нь өвөрлөх үедээ өвөрлөж, хөтлөх үедээ хөтөлж, хүн болгосон, газар дээр ганц нагац эгчийнх нь царай эзгүй зайнаас тодроод ирэв.
Иш, дүү минь дээ! чи даанч дээ!?…гэж хоёр гараа сарвайн өвдгөөрөө мөлхөж, нулимсаа дуслуулан өмнөөс нь дөхөх шиг харагдахаар нь Тамжидийн нүүр өөрийн эрхгүй чинэрэн зүрх нь цохилох биш цонож байна уу гэлтэй өвдөв. Зүүдэлж байна уу гээд өндийх гэснээ ”Үгүй ээ, би чинь унтаагүй шүү дээ!” гэж өөртөө шивнэхийн сацуу хацрыг нь даган бүлээн нулимс алгуурхан урсахыг сая л мэдэрлээ. Ийн ганцаархнаа амьдралынхаа урд өмнөхийг хөвөрдөж хөрвөөн, нойтон нүдэлж хэвтэх нь Тамжидад гунигтай бас өрөвдөлтэй санагдлаа. Төд удалгүй үүрийн гэгээ жижигхэн гэрийнх нь өрхөөр шагайж, гэрийн доторх уут уутаар чихсэн тэмээний ноос, бас бусхан хайрцаг сав тэргүүтэн тодорч эхлэв. Тэрвээр “-уух” гэж уртаар санаа алдаал босож хувцаслав.
Өчигдөрхөн төрсөн нэг ботгоо луүрээл, эхийг нь гэрийнхээ гадаа уяж орхиод, товхон улаан хэмээн нэрлэдэг хөнгөн хөлтэй, өндөр улаан атаа унаад Тамжид нөгөө гэнгэнэн буйлах ингийг чиглэн тэшүүллээ.
…Энэ буйлаад байгаа ингэ нэг газраа сүрхий эргэцэн тогтнож, хаяахан нэг бударганы толгой шүүрэн, алсыг харж бодлогошроод, урьдынх шигээ ийш тийшээгээ гүйж хайвганаад байдгаа больсон шиг сүүлийн үед харагдсанаа хэд хоног үзэгдэхгүй алга бодчихсон юм. Төрөх цаг нь өнөө маргаашгүй болчихоод л шилэрсэн хэрэг байж л дээ. Гэтэл одоо ботгоо алдчихаад ингэж өдөржин шөнөжин енгэнэж зовлонд унаж дээ! Хөөрхий минь. Өчигдөрөөс л ийм юм болцрох шиг боллоо. Урь унаад дулаан салхи наашлаад ирэхлээр хээрийн хавтгай нэг газраа яаж тогтохов. Нэг тийшээгээ л салхилаад хуйлраа биз! Хавтгайн сүрэг бараадах санаатай яваад хөлийг нь гүйцэхгүй, бяцхан ботготойгоо бэлчээрийн тэмээдээсээ тасарч дээ. Лөнгөж газар гишгэж, шандас шөрөмс нь чангарч амжаагүй нөгөө бяцхан амьтныг нь өлөн боохой зооглож орхихгүй юү! Би арай л хожимдлоо. Хэдүйн л эргүүлж явахдаа яаж ийгээд барьж аваад уяж гартаа дасгаад авдаг байж…
Тамжид замдаа ийн өөртэйгөө ярьсаар их л алсуур тойрон урдаас нь тосож нөгөө ингэний эргэцээд байдаг хэвтэш дээр ирлээ. Ботгоо дүүрэхдээ хойд, урд хөлийг нь хос хосоор нь нийлүүлж, хооронд нь хол зайтай, мөчидхөн уясан чигээр нь буулгаад, мөнөөх ботгоо алдсан ингэний сүү, уураг дусалсаар байгаад үнэр нь хүртэл ханхалсан элсэн дээр хэвтүүлээд, бүсэндээ хавчуулсан уутнаас модон тагшаа гарган, элснээс нь хутгаж, ботгоныхоо хушуу, бөгс, цавь цуухт нь баахан асгаж наалдуудаад, унаж явсан тэмээгээ тушиж сул хаяад, өөрөө холдон, загийн шугуйд бугж суугаад дурандав. Өглөө зориут эхэл нь хөхүулэхгүйгээр авч ирсэн ботго ийш тийшээ хүзүү суиган, буйлан тийчилсэнээн чөмчигнөн, босох гэж оролдоно. Хэвтэш рүгээ алсаас гуйсэн ингэ буйлан тэмтчих ботгоны дуунд нэгэнтээ зогтусан эргэцэв. Тэгээд буйлахаа азнан холхоноос харж нэлээд зогссоноо иөгөө ботго руу аажим аажмаар дөхөв. Ботго ч хөөстэй бумбагар хошуугаа өргөн сунгаж, урдаас нь босох гэж өндөлзөнө…
Ийнхүү өдөр алгасахгүй хэд хоног аргалж дасгасаар Тамжид энэ эмнэг ингийг гартаа оруулж амжив.
Эзнээсээ аллагдан ээрэм говийн хавтгай болтлоо зэрлэгшсэн а/шуул тэмээлийн эзэн нь ийнхүү Тамжид л болсон билээ. Энэ зэлүүд газрын хаахнаас нь ч болов тэнэмэл тэмээдийг хоёр гурваар нь, заримдаа туүнээс ч олноор нь тэр тууж хөөгөөд энэ бяцхан тагшдаа аваад ирнэ. Их гэрийн ханхай хойморт хөмрөөд мартсан халтар аяга шиг өөвөн бор гэрийнх нь гадаа тэмээдийн хөл татрана гэж үгүй. Гарын мал атлаа хүний бараанаар хавтгайн сүрэг шиг хуйлран хулжих ганган улаан тэмээдийн галзуу догшин’ аашыг энд гагцхүү ганц биеэрээ л Тамжид нугална. Ботготой ингийг нь борвидож цуравдаж байгаад сааж сүүг нь ууна. Туг бөхтэй тайлаг тормыг нь тушиж туувиндаж, сөөглөж, сөхрүүлж байгаад унаж ачиж эдэлнэ. Тамжид тэмээ хоёр тэгээд хөл хол энэ газар хэн хэндээ нөхөр зугаа болж, хараа бараандаа хамт амьдрах болов.
Тамжид жилдээ ганцхан удаа л нууц байдлаар сумын төв орно. Идэрбатындаа шөнөөр очино. Тэр үедээ уут уутаар тэмээний ноос, бас ганц хоёр зээрийн мах буулгана.Тэгээд уут гурил, будаа цай, лаа, шүдэнзхэн бас бус юмаа ачиж аваад хүн амьтан унтаа хойгуур жонжуулсаар их говийн баран бүрэн гэгээнд уусах лугаа алга болно. Жилийнхээ хүнс, муу бор гэрийнхээ үдэш оройн гэгээ гэрлийг ингэж базаах авай. Тамжид ийн юугаар ч үл дутна. Мөрдөнгийн оргодол ингэж хүний байтугай бараг хээрийн боохойн хөл үл хүрэх говийн энэ бөглүү тагшид гудиггүйхэн амьдарсаар гурван жилийг ардаа орхижээ. Харин сүүлийн нэг уулзалтаар Идэрбат нь нэг итгэмээр ч юм шиг, бас боломжгүй ч юм шиг их л хачин юм хэлж ятгасаар байгаад гэртээ өнжөөн эцэст нь сум нэгдлийн даргын өрөөнд сэм дагуулан шөнөөр орсон нь санаанд буув…
Босоо битүү халимагтай, өтгөн хар хөмсөгтэй. мөлгөрдүү давхар эрүүгэй, богинохон зуаан хузүүтэй, сэргэлэн хурц хар нүдтэй, намхандуу лагс биетэй тэр залуухан дарга
Айхтар чөтгөр юм даа, чи! Шанагын тагшид гэнээ? Тэр лүү чинь эргэж ирэхгүй л гэсэн тангарагтай хүн очдог гэдэг юм даа. Энэ янзаар бол энэ нутгийн хаана нь хэчнээн тагнуул туршуул, оргодол босуулууд орогнож байгааг бид мэдэхгүй л нүд харанхуй, чих дүлий суудаг юм байна даа! Чамайг одоо явуулахгүй шүү хө! Өгдөг газар нь хүргэж өгнө дөө… гэх нь тэр. Зүрх палхийж, Идэрбат ругаа дэмий л нэг муухай харж билээ. Гэтэл дарга хээ шаагүй паржигнатал инээд алдаад
Сайн эр цагтаа, сайхан хүүхэн, сайн морь хоёроос л болж байсан туүхтэй. Чамайг, одоо цагийн сайн эр гэхээс өөрөөр яахав! Одоо чамд сайхан хүүхэн авч өгнө. Шанагын усанд сумаараа очиж, их говийг тоосортол нэг нижгэр хурим хийх юм хуна… гэж тоглоом шоглоом болгож, хэзээний таньдаг нөхөртэйгээ уулзан, алиа наадам хийж байгаа юм шиг болоход нь сая л нэг сэтгэл амарч билээ. Наргиа дарвиа баймаар энэ залуухан дарга төдийд л сэтгэлд тунч ойрхон санагдаж, найзлаад авмаар бодогдсонсон…
Чамд одоо яг хэдэн тэмээ байна вэ? гэж дарга асуулаа.
Гар дээрээ эргуулж унаж эдэлж байгаа хэд дээрээ нэмээд хураавал зуугийн хагасыг давна даа. гэхэд дарга эхлээд итгэж ядсанаа Идэрбатыг
Тамжид худлаа хэлэхгуй ээ, дарга аа! Та бүрэн итгэлтэй байж болно… хэмээн эрсхэн хэлэхэд магнайгаа алгадан хэцэсхийж
А-яа, тэр! гэж дарга үнэнээсээ дуун алдаад манай хэдэн унтаа тэмээчдийн гарын салаагаар гоожсон хэд, дээр нь өмнө хойно, баруун зүүн хил залгаа тав зургаан сумын, за тэгээд энэ аймгийн залхуу хэдэн тэмээчдийн хөл жийлгэж алдсан бүх тэмээг чи цуглуулж орхисон юм биш үү? Үнэн л байдаг байгаа даа хө! хэмээн дарга мөн л үл итгэж эргэлзсэн өнгөөр хэлээд хэсэг чимээгүй болов.Тэгээд үсээ хойш нь илснээ
За, хө! Ер нь учиртай шүу! Чамд би итгэж байна. Бас эр хүнд өөрт нь заяасан тавилан гэж байдаг. Худал дэгс үг, хиймэл зан хүнд хэрэг байдаггүй. Би чамд итгэвэл, чи над итгэнэ биз дээ. Итгэл гэдэг хүний мах цусанд шингэсэн нэг насны үүрдийн юм байх учиртай. Эр улс байна. Нүүр нүүрэн дээрээ л яриад тохирчихъё. гээд хэсэг бодлогоширсноо
Манай сумын хүн ардын бүтээсэн хийсэн бүхэн аймгийн томчуудад нэг л үнэлэгдэж өгөхгүй байгаа юм. Яагаад гээч? Энэ сум таван жил дараалан тэмээ өсгөх төлөвлөгөө. түүний ноос үс тасалсан нэртэй. Би ч гэсэн энэ талаар аймгийн дарга нараас багагуй зэм хүртдэг хун. Чи хүн зодсон нэртэй хэрэгт холбогдоод оргосон хүн юм байна. Би төлөвлөгөө тасалж, мөн л улсын хууль зөрчиж яваа нэг этгээд. Ингэхээр чи бид хоёр хоёулаа л хэрэгтэн болж таарч байна даа, янз нь! Ам алдаж, алдаа гаргавал хоёулаа хамтдаа л унах юм байна. Ямарч атугай чамайг нэгдлийнхээ тэмээчин болгосноо шуудхан хэлчихье! гээд гялалзсан хар нүдээрээ нэвт шувт хэсэг ширтэснээ ширээний эхэнд буй төмөр шүүгээг онгойлгож, ”-тэмээ өссөнийх, бас сайн тэмээчинтэй болсоных, тэмдэглэнэ хөГ гзэд нэг шил архи гаргая бөглөөг нь гялсхийтэл мулт татаад, шилэн стаканд бараг дүүртэл хийж, өөрөө эхэлж нэг амьсгаагаар явуулж орхиод, дараачийг нь барьж за хө! татчих татчих” гэж шахах нь тэр. Тэгээд ”-эр хүмүүс илэн далангүй тусмаа л сайн шүү дээ?” гэв. Хоосорсон лонхыг төмөр шүүгээнд буцааж хийх гэснээ болиод ”-Аа, тийм чамд хэрэг болуужин, чоно нохой, араатан амьтан юу эс тааралдахав. Май!…” гээд хуучивтар калибр буу өгөв.”-Тусгал сайтай, шагайснаар чинь гэж мэд…” гэж араас нь нэмж хэлэв…
Тийнхүү даргын албан өрөөнөөс гарахад, хаврын дунд сарын энэ шөнө зөөлөн салхитай пүнхийсэн дулаахан, хааяа нэг нохой хуцахаас өөр чимээ аниргүй байлаа…
Хэдэн ботгоо хэд хэдээр нь сэрмэж уячихаад Тамжид ‘‘Харуулын шовгор” хэмээн өөрөө нэрлэдэг баруунтайх элсэн бөөрөг дээр гарав. Тэгээд дурангаа сунгалаа.
…Оройн нарны туяанд урт урт сүүдрээ чирэн чөрхлөөтэй юм шиг цуврах ганагар улаан тэмээд, дуран дүүрэн нүдэн дээр нь унав. Нөгөө ингэ ботгондоо сүрхий дасчээ. Сайхан мал даа. Ямарч сайн атнаас өгөхгүй ингэ. Энэ хэдэн тэмээдийн сор. Буур байсансан бол ч сайн төл өгнө дөө. Болдогсон бол гарын сэв. хүний үнэр оруулахгүй байлгаж байгаад хавтгайн бууранд гишгуулэхсэн… Хавтгайн буур ер нь гарын “зэрлэг” ингэ авдаг болов уу… Мэдэхгүй юм даа… Тийм бол ч… Хавтгай…гэж!…Үнэхээр хийморьтой, онгодтой амьтан даа. Нэг газраа тогтохгүй нүд ирмэхийн зуур л хулжих юм даа. Энд хааяа нэг харагдаж, өвөлжсөн нөгөө хар хөх бууртай сүрэг хавтгай ойрдоо бараа туруу ч үгүйалга болжээ…Аа, тэр!…Хулан байна. Улаан элсний цаахна хуйларч давхиад… Нэг юмнаас л үргэж дэргээд байнаа даа! Хулангийн ундаа ногоороод ирэхээр “Шанагын тагш”-ын шимээлийг ч нэг их тоохгүй дээ… Хулангийн наана баахан зээр тонгочиж явна… Улаан элсний цаана хулан зээр хоёр баахан үймж бужигнаад байх чинь өлөн саарал шиншээ юм болов уу?…Тамжид ийн өөрөө өөртэйгээ ярьж, дурангийн аяган доторх их говийг нэгжих лүгээ хараачилсаар байв. Эхлээд ирж байхад эзэнгүй зэлүүд, эх адаггүй хол, амьтай голтой юмны бараа бараг харагддаггүй юм шиг санагддаг байсан энэ чимээгүй чилгэр орчлон дуран сунгаад харахлаар яах аргагүй амь орж, энэ бүхний ганц эзэн нь өөрөө юм шиг Тамжидад бодогдон, өөрийн эрхгүй омгорхуу хөөргөн сэтгэл төрөв өө. Тамжид нэлээд удаан суув. Тэгснээ “алга л байх юм даа?” хэмээн цөхөрсөн аятай гунганаад “Төөрч будилж яваа юм болов уу? Яах вэ, байз!…” хэмээн нэгэнтээ эргэлзэн тээнэгэлзэв.
“-Шанагын усны тагш” – ийг манай нутгийнхан говийн ливаажин л гэдэг юм. Олж очиход амаргүй, очоод буоаад гарна гэдэг бүр ч хэцүү гэлцдэг юм. Би ч мэдэж л байна. Чамд гэж хэлэхэд, миний хааяа малгайн үсээ сэргээдэг газрын нэг л дээ…Би очино… Таван сарын хорьдоос хойш… За, хорин таван зургаанд намайг харж байгаарай… Машинаа өөрөө бариад л сүнгэнээд хүрнэ гэж мэд!…” гэж хэлээд нүд нь гэрэлтэн инээж байсан даргын хээгүй халанги хүрэл царай Тамжидын сэтгэлд урган бушуухан уулзахсан гэхдээ баахан давчдав. Тамжид хэсэг азнаад дахиад дурангаа сунгалаа. Яг л зүүн өмнө зүгт улайран хөндөлдөх элсэн их мөргөцгийн цаана яах аргагүй л нарийн цагаан тоос тэнгэрт гозойн, ийш тийш намиран агаарт замхарч харагдав. ”-Энэ мөн дөө!…” гэж Тамжид баярлан дуун алдаад “-Нэлээд хол байна даа. Гэхдээ л их наашилжээ…” хэмээн яаран босож товхон улааныхаа таваглааг авч мордон, тоос гарч буй зүг рүү тэшүүллээ. Тоос цаанаас, Тамжид наанаас, бие биенээ бүрэн харахтайгаа болж хоёр талаас ойртсоор байв. Гэтэл юу юугүй шингэх гэж байгаа нарны туяанд машины шил нэгэнтээ гялсхийснээ буцан, эгц урагшаа харан хурдаллаа. ”-Яагаад буцчихав.” гэж Тамжид амандаа цухалдангуй бухимдаад тэмээнийхээ явдлыг удаашруулан элсэн бөөрөг дээр буугаад дурангаа гаргав. Ямар нэг юм хөөгөөд байгаа бололтой машин мурилзан дохилзон тонголзож, нэг далд, нэг ил гарч баруун тийш жирийж одох нь тэр. Тамжид улам лавшруулан удаан харав. Тэгснээ и-чоно!… чоно!…” хэмээн дуун алдаад хариугүй гүйцэх нь хэмээн мушилзан хашгирч, тэмээндээ үсэрч мордон таваргачихлаа. Тамжидыг бурантаг сунган явсаар байтал нэг мэдэхнээ наран шингэж аль хэдийн харуй бүрий нөмрөн айсуй. Нөгөө чоно машин хоёр ч сураг тасрав. Эргэн тойрон чимээ алдран, их говь бараантан бие биенээ олоход хэцүү болов. Тамжид тэмээн дээрээсээ сэвхийн үсэрч хажуу тийшээ буугаад газар элгэдэн чимээ чагналаа. Мэдэгдэх л юм алга. Товхон улааны омруу цавинаас дуслах хөлс л элсэн дээр чимээгүйхэн унах нь сонсдоно. Босож дэмий л ийш тийш харав. Тэмээн дээрээ мордоод орчноо тойруулан харж жаал зогсов. Гэтэл баруун хойд талд гэрэл харагдах шиг болов. Тамжид “-ингэх л ёстой. Овоо доо!…” гэж шивнээд “-Би наанаас чинь очиж явна…” хэмээн хоёр алгаа амандаа ойртуулан хашгиран чимээ өгч, гал улалзаж байгаа зүг руү жонжууллаа. Тэр ойртон ирснээ ”-үгүй ээ, энэ чинь!..” гэж битүүхэн дуун алдаад үсрэн буулаа. Тэрвээр нүдэндээ итгэж ядан бензин, хярвас, тос масло холилдон үнэртсэн шатаж байгаа машины сэгийг дэмий л нэг тойров. Лөлбөгнөн анивалзах галын бүгээн гэрэлд өмнө нь онгойн харлах барзгар улаан эрэг ямар нэг аварга араатны ам шиг аймшигтай харагдаж, машины гулсан өнхөрсөн ором, овон товон зурайн, нэг тодорч, нэг сүүдэртэнэ. Түүний наахна нэг түнтгэр хар юмнаас утаа уугьж хөдөлгөөнгүй хэвтэнэ. Дөхөж очоод тонгойвол духны арьс нь арагшаа хэгз тасран толгой нь унжчихсан хүний нүүр харагдав. Тамжидын иарай зэвхий даан ”-Э…ээ…э…г…” гэж эвгүй муухай тасалдуулан дуугараад ухарснаан, гэнэт санах шиг ухасхийн очиж сөхрөн суугаад, толгойг нь өвөр дээрээ тавилаа. Энэ хүн аль хэдийн амьсгал хураажээ…
Өөр хэн ч биш, ганихан танхай Тамжид, талын онгон сүрэг хавтгай хоёрынх л баймаар энэ дүлий элсэн орчлон одот тэнгэрийнхээ доор амгалан тайван янзаараа л зүүрмэглэсээр…
1986 он. Ховд хот
URL: