АН-ын сунгааг Р.Амаржаргал, Х.Баттулга хоёр өнгөлж байна

527-1493344864732troscu2iuvvlvsnnjq1linr_bХуульд зааснаар УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тавдугаар сарын 6 гэхэд тодруулах ёстой.

Зарим нэг нь тодруулсан гэж байна. Харин АН-ынх яах нь өнөөдрийн хувьд бүрхэг байгаа. Гэхдээ чиг хана нь гарчихлаа гэж ойлгож болохоор байна.
Хамгийн олон горилогчтой нам нь АН учраас хэнийгээ тодруулах нь вэ гэж олон нийт анхаарал тавьж буй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Баттулга, нийтлэлч Баабар гээд хэд хэдэн горилогч бий. Тэгвэл сунгааны эхний байдлаар Г.Батхүү нэрээ албан ёсоор татсан байна. Мөн Э.Бат-Үүл идэвхээ сулруулсан байгаа юм. Баабар бол бараг “хөдлөхгүй” байгаа.
Ер нь бол АН доторх хүчний харьцаа хийгээд үүнээс улбаатай дэмжигчдийнхээ тооцоог гаргасан горилогчдын олонх нь сунгааны замаас гарч байх шиг байна.
Уг нь нам доторх олонхийн дэмжлэгийг авч болох улстөрч нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэгдэж байсан ч эцсийн бүлэгт дэмжлэг сайнгүй байдал харагдаж байна гэнэ. Тэрээр Алтангадас фракцынх юм.
Өдгөө АН-д Шонхор, МоАХ фракцууд хамгийн хүчтэй байгаа юм. Тиймээс Х.Баттулга нэлээд хүчтэй орж ирж байгаа аж. Мөн Р.Амаржаргалын нэр хүнд маш сайн байгаа тухай эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ Р.Амаржаргал МҮДН-ынх. Хэрэвзээ Р.Амаржаргал намаасаа нэр дэвшээд гараад ирвэл ард түмний дундах түүний нэр хүнд маш өндөр байгаа юм байна.
Гэхдээ эцсийн шийдийг гаргах АН-ын нэгжийн гишүүдийн олонх нь Шонхор хийгээд МоАХ-ынх гэж байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга “гүйчих” магадлал маш өндөр байгааг ажиглагчид хэлж байна.
Ийн яг өнөөдрийн байдлаар АН-ын сунгааг Х.Баттулга, Р.Амаржаргал хоёр өнгөлж байна. Хэн нь нэр дэвших вэ гэдэг  хэдхэн хоногийн дараа тодорхой болно.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж ” Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: Хөх чоно Огноо: 30 April 2017

Монголоо гэсэн сэтгэл Р.Амаржаргалаас хаяа илэрээд байдаг юм үүнийг намынхан гишүүд мэдэх байлгүй дээ??? Бусад нь ч дээ эрх мэдэл албан тушаалын төлөө…

Сэтгэгдэл бичих