Г.Уянга Ц.Элбэгдоржийг залилангийн гэмт хэрэгтэнтэй нийлсэн гэв

527-149327041690c6a2b92b681d9242050391ca3cae45Улсын Дээд Шүүх шийдвэр гарган, эрүүгийн хэрэгт шалгагдан, эрэн сурвалжлагдаж буй Ц.Баянбилэгийг Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын даргаар баталж, Г.Уянгыг чөлөөлсөн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг мэдлээ. Өөрийг нь огцруулах асуудлыг тууштай тавьсны хариуг Ерөнхийлөгч 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийлж авлаа. Өнөөдөр УДШ хуралдаж, намын дарга, генсек нь мэдээгүй, оролцоогүй хууль бус хурлаар намайг сольсныг бүртгэж ёсчилжээ.
Миний бие 9 долоо хоногтой бие давхар байсан бөгөөд ачаалал, хямрал нэрвэж хүүхэд минь амьгүй болж, улмаар их хэмжээний цус алдаж эмнэлэгт байсан учраас үнэндээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Шүүх хуралдаанд биеэр оролцож хууль ёсны учрыг тайлбарлах чухал шаардлагатай гэж үзэж байсан учраас эл учраа хэлж хойшлуулж өгөхийг хүссэн ч шүүх хэрэгссэнгүй.
Хууль ёсны хурлаа хуралдуулж намын удирдлага солилцохын төлөө би байсан. Эд арай л хүнлэг биш байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдтэй нийлэн миний хүүхдийн амиар наадаж улстөрөө хийж байгааг жигшиж байна.
Шүүхийн шийдвэрийг гар дээр хүлээн авсны дараа энэ асуудлаар албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх болно.
Гантөмөрийн Уянга

URL:

Нэр: Зочин Огноо: 27 April 2017

Уянга гэж холион бантан хутгадаг хүүхэн намын дарга хийнэ гэж хаашаа харсан юм байдгийн.

Нэр: Anonymous Огноо: 28 April 2017

Хүүе Уянгаа болиоч… Хүүхэд ийм зүйлээс болж, ийм амархан амьгүй болдоггүй юм, хүүхэд өсөж гүйцээгүйд харамсаж байгаа ч чиний энэ эрүүл мэндийн боловсролгүй байдал бухимдуулж байна. хүн гүтгэж бузар улс төрөөр хөөцөлдөж баййснаас ураг амьгүй болгосон өөрийн биед байгаа вирустэйгээ тэмц. энэ үнэхээр үнэн мэдээ бол чамд дэмий зүйлээр оролдохгүй байхыг бурхан санауулж байна. Одоо болиоч.

Нэр: батүүл Огноо: 28 April 2017

зохион байгуулттайгаар Уянга руу дайрахаа зогсоо. нэг л хүн сэтгэгдэл бичээд тарвагаа илчлээд бна

Нэр: bayaraa Огноо: 29 April 2017

amjilt husie ,

uyngaa amjilt !!!!!!!zewuun nowshnuud !!!

Сэтгэгдэл бичих