МЭДЭГДЭЛ
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Өдөр тутмын сонинуудын холбоо
Монголын телевизүүдийн холбоо
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
Мэдээллийн сайтуудын ассоциаци
Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
Монголын сайтын холбоо
Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
Глоб интернэшнл ТББ
URL: