Ливийн газрын тосны нөөцийг тонон шамшигдуулахаас хамгаалахыг уриаллаа
“НҮБ болон Ливийн түнш улс орнууд тус улсын иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах зорилгоор нөөц баялгаа зарцуулахад нь Үндэсний нэгдлийн Засгийн газарт туслах ёстой. Ливийн газрын тосны үйлдвэрлэлийг тус улсын ард түмний тусын тулд хамгаалах шаардлагатай байна. Янз бүрийн бүлэглэлүүд газрын тосыг тонон зөөж байгаа нь Ливийн ирээдүйг хулгайлж байгаатай адил юм. Энэ нөөц баялаг нь уналтад орсон Ливийн эдийн засгийг сэргээн босгоход хэрэгтэй” гэж Хейли онцлон дурджээ.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Триполийн Засгийн газарт захирагддаггүй Ливийн үндэсний арми хэт даврагчдын бүлэглэлүүдийг хөөн гаргаж Сирт булангийн эргийн дагуух нефть экспортлодог боомтуудыг хяналтандаа авчээ.
5 жилийн өмнө буюу дайнаас дэгдэхээс өмнө Ливи улс газрын тосны экспортын хэмжээгээр дэлхийд 12 дугаарт бичигдэж байлаа. Харин газрын тосны салбар нь сүүлийн гурван жил гаруй сул зогссоны улмаас тутс улс 100 тэрбум гаруй долларын алдагдал хүлээжээ.
URL: